Афганистанд халдлага гарч, 43 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

Афганистанд халдлага гарч, 43 хүн амь үрэгджээ

Афганистанд халдлага гарч, 43 хүн амь үрэгджээ

Афганистаны нийслэл Кабул хотод өчигдөр /2018.12.24/ халдлага гарч, 43 хүн нас барж, 25 хүн гэмтсэн байна. Халдлага хийсэн этгээдүүд төрийн ордныг дэлбэлэхийг оролджээ.

нас барсан хүмүүсийн дунд халдлага зохион байгуулсан дөрвөн хүн болон цагдаагийн албан хаагчид ч байжээ. Хэрэг явдал өчигдөр үдээс хойш их хэмжээний тэсрэх бөмбөг ачсан машин төрийн ордны гадаа дэлбэрснээр эхэлсний дараа буутай гурван хүн төрийн ордон руу дайран оржээ. Халдагч этгээдүүд төрийн ордон дотор хүн барьцаалаад байгаа тухай орон нутгийн телевизээр өчигдөр мэдээлж байв. Тэднийг Талибан бүлэглэлтэй холбоотой эсэхийг одоохондоо тогтоогоогүй байгаа юм.

Төрийн ордон дотор буудалцаан болж, халдагчид дотор нь байсан хүмүүсийг барьцаалж, долоон цаг орчим үргэлжилсэн бөгөөд халдагч этгээдүүд амиа алдсаны дараа дуусч, өнөөдөр өглөө нас барсан хүмүүсийн цогцсыг төрийн ордноос гаргасан байна.

Афганистаны төрийн ордон халдлагад өртөхийн өмнөхөн АНУ тус улс дахь цэргүүдээ эргүүлэн татах шийдвэрийг гаргаад байсан билээ. Албаныхны мэдээлснээр цэрэг эргүүлэн татах ажиллагааг төлөвлөж байгаа бөгөөд 7000 орчим цэргийг эх оронд нь буцаан авчрахад хэдэн сарын хугацаа шаардлагатай ажээ. Гэвч Д.Трампын гаргасан тус шийдвэрийг эсэргүүцэх хүмүүс цөөнгүй байгаа юм.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж