“Хөзрийн хаан” бүх хөрөнгөө буяны үйлст хандивлана

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

“Хөзрийн хаан” бүх хөрөнгөө буяны үйлст хандивлана

“Хөзрийн хаан” бүх хөрөнгөө буяны үйлст хандивлана

Монголчуудад “Хөзрийн хаан” киногоороо танигдсан Хонг Конгийн нэрт жүжигчин өдгөө 63 настай Чоу Юн Фат нас барсныхаа дараа өөрийн бүх хөрөнгөө буяны үйлст хандивлах төлөвлөгөөтэй байгаа тухайгаа Өмнөд Солонгосын MBC сувагт ярьжээ. Оскарын шагналт жүжигчний нийт хөрөнгийн хэмжээ 5,6 тэрбум хонгконг доллар буюу 715 сая ам.доллар юм байна.

Тэрбээр “Мөнгө чамтай үргэлж хамт байхгүй. Энэ ертөнцөөс буцах өдөр ирэхэд хөрөнгө мөнгөө аваад явахгүй, хэн нэгэнд шилжүүлэн үлдээнэ шүү дээ. Миний энэ шийдвэрийг эхнэр минь ч дэмжиж байгаа. Би идэх хоолтой байгаадаа баярладаг. Хүүхэд байхад шинэ жилийн үеэр л махтай хоол иддэг байлаа. Бусад үед ихэвчлэн ногоотой хоол иддэг байсан ч үнэхээр аз жаргалтай байсан” хэмээн өгүүлсэн байна.

Өдгөө 63 настай Чоу Юн Фат эхнэрийн хамт амьдардаг бөгөөд энгийн ажилчин ардын гэр бүлээс гаралтай ихэд даруухан амьдралтайгаараа алдартай. Эцэг нь газрын тосны үйлдвэрийн ажилчин, эх нь ногоо тарих, гэрийн үйлчлэгч гэх мэт ажил хийдэг байж. Нийтийн тээврээр зорчиж, гудамжны жижиг цайны газарт үе үе хооллож харагддаг Чоу Юн Фат 17 жил Нокиа гар утас хэрэглэж байгаад саяхнаас л ухаалаг гар утас барьдаг болсон тухай түүний эхнэр Жасмин Тан ярьжээ. Учир нь түүний Нокиа утас эвдэрч, ажиллахаа больсон гэнэ.

Эх сурвалж:ALJAZEERA

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж