2019 онд хийх хяналт шалгалтын ажлуудыг төлөвлөлөө

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

2019 онд хийх хяналт шалгалтын ажлуудыг төлөвлөлөө

2019 онд хийх хяналт шалгалтын ажлуудыг төлөвлөлөө

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн тушаал гаргаж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр 2019 онд хийх эрсдэлд суурилсан болон зорилтот хяналт шалгалтын төлөвлөгөөнүүдийг баталлаа. Эдгээр хяналт шалгалтын ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх үүргийг Засгийн газрын 2017 оны 327 дугаар тогтоолоор баталсан “Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-гөөр Хороонд даалгасан юм.

Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын төлөвлөгөөг үндсэн таван чиглэлд хийхээр баталсан бөгөөд үнэт цаасны чиглэлээр 42 үнэт цаасны компани, даатгалын чиглэлээр 15 даатгалын компани, 28 даатгалын зуучлагч, 10 даатгалын хохирол үнэлэгч, банк бус санхүүгийн чиглэлээр 40 ББСБ, хадгаламж, зээлийн хоршооны чиглэлээр 40 ХЗХ, үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр 60 үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад иж бүрэн хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахаар боллоо. Уг  төлөвлөгөө нь 2019 оны зургаадугаар сарыг дуустал хэрэгжих юм.

Харин зорилтот хяналт шалгалтын төлөвлөгөөнд цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхэлдэг нийт 23 ББСБ-ыг хамруулахаар төлөвлөөд байна. Энэхүү зорилтот хяналт шалгалтын үйл ажиллагааг Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газартай хамтран 2019 оны хоёрдугаар улиралд багтаан явуулах юм.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж