Улаанбаатар орчимд 873 удаа газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

Улаанбаатар орчимд 873 удаа газар хөдөлжээ

Улаанбаатар орчимд 873 удаа газар хөдөлжээ

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаат зөвлөл хуралдаж энэ онд  хийсэн ажил болон  ирэх жил хийж ажлаа хэлэлцлээ. Энэ онд Улаанбаатар хот орчимд 873 удаа газар хөдөлжээ. Энэ нь өмнөх оныхоос 200 орчмоор өссөн үзүүлэлт юм. Газар хөдлөлтийн гол хэсэг нь Эмээлт, Хустай, Авдар уулын хагарлын дагуу байгаа аж. Түүнчлэн Мөнгөнморьтын хагарал, Зүүнхараа орчим идэвхжилт өмнөх жилүүдээс харьцангуй их байна. Тиймээс нарийвчилсан судалгаа хийх, энэ хагарлаас Улаанбаатар хотод учирч болзошгүй гамшиг, аюулыг дахин үнэлэх шаардлагатай гэж эрдэмтэд, судлаачид дүгнэсэн байна.

Байнгын ажиллагаатай зөвлөл энэ онд аймгуудад салбар зөвлөл байгуулж, орон сууцны барилгуудыг паспортжуулах, гамшгийн үед иргэд цугларах талбай, хоргодох байрыг тогтоож тохижуулах, аюулыг зарлан мэдээлэх, шуурхай удирдлага зохицуулалтаар хангах төв байгуулах, олон нийтийн сургалт, дадлагын танхимтай болох зэргээр ажиллажээ. Улсын хэмжээнд 6627 орон сууц байдаг аж.  Үүний 1051 нь ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон байна. Түүнчлэн эдгээр барилгын 455-ыг Мэргэжлийн хяналтын байгууллага ашиглахыг хориглосон дүгнэлт гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж