Ч.Чамин-Эрдэнийн амь нас хохирсон хэргийг прокурорт шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

Ч.Чамин-Эрдэнийн амь нас хохирсон хэргийг прокурорт шилжүүлнэ

Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/ болон бусад холбогдох байгууллагууд өнөөдөр /2018.12.25/  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү дараах сэрэмжлүүлэг мэдээллийг өглөө.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү

Тэрбээр “Сүүлийн үед цахим орчинд “Шуурхай мэдээ:Ноцтой осол гарч 30 хүний амь нас хохирлоо” гэсэн мэдээлэл тархах болсон. Энэ хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй. Яаралтай шалгахад хуурамч хаягаас худал мэдээлэл тараасан байсан. Дээрх мэдээлэл нь хортой программ бөгөөд хүний анхаарал татахуйц мэдээллүүдийг байршуулан олон нийтэд түгээдэг. Энэ мэдээллийг нээж үзсэн хүмүүсийн цахим хаягийн нууц дугаар, админ нэр нь тухайн хортой программд бүртгэгдэж гэмт этгээдийн мэдэлд та бүхний нууц дугаар очих эрсдэлтэй мэдээллүүд цахим орчинд тархсан.

Мөн Ч амь нас хохирсон хэрэг дээр ноцтой баримтууд дэлгэгдлээ гэсэн цагдаагийн байгууллагын мэдээлэл хийж байсан зургийг ашиглан худал мэдээлэл цацагдсан. Урд нь хэлсэнчлэн талийгаач Ч амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан хэргийн газарт олдсон нотлох баримт эд зүйлүүд алдсан, алга болсон зүйл байхгүй.  Хэрэг хуулийн  хүрээнд прокурорын хяналтад шалгалтын ажиллагаа дуусах шатандаа явагдаж байна. Хэргийг удахгүй прокурорт шилжүүлнэ.

Шинэ жилийн баяртай  холбоотойгоор хэд хэдэн ноцтой хэргүүд  үйлдэгдсэн. Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах  газраас дүүргийн цагдаагийн хэлтсүүдтэй хамтраад хэд хэдэн хэрэг илрүүлсэн.

1995 ОНД ТӨРСӨН Т, Г НАР БУСАДТАЙ БҮЛЭГЛЭН ДЭЭРЭМ ХИЙСЭН

  • Тодруулбал, Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Цомбо” бөөний төвийн хашаанд үл таних гурван залуу  харуулын хүзүүнд  хутга тулгаж, дээрэмдсэн хэрэг энэ сарын 18-19-нд шилжих   шөнө гарсан. Ингэхдээ иргэн Б-ийн эзэмшлийн чингэлэгт нэвтрэн 20 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэрэг үйлдэгдсэн байна. Цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж 1995 онд төрсөн Т, Г нар бусадтай бүлэглэн дээрх хэргийг үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод  шалгалтын ажиллааг явуулж байна.

25 НАСТАЙ У НЬ 21 НАСТАЙ  А-ИЙН  АМЬ НАСАНД ХАЛДСАН

  • Мөн энэ сарын 20-21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах караокед үйлчлүүлж байсан 1997 онд төрсөн  А нь үл таних хүнд зодуулсан. Улмаар Гэмтэл согог судлалын  үндэсний төвд  хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан. Хэргийн араас шуурхай эрэн сурвалжлахад хамгаалалтын албанд ажилладаг 25 настай У   нь хамт олонтойгоо дуу дуулуулсангүй гэх үйл ялих шалтгаанаар хохирогчийн биед халдаж амь насыг нь хохироосон байж болзошгүй байдал тогтоогдсон.
  • Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 20-ны өдөр  байрны  орцонд   А, Э нарыг үл таних хүн хутга тулган эд зүйлийг нь  дээрэмдсэн хэрэг гарсан. Хэргийг илрүүлэхэд 1999 онд төрсөн Ц нь үйлдсэн болохыг шуурхай эрэн сурвалжилж олж тогтоон шалгалтын ажил явагдаж байна.

Ер нь шинэ жилийн баяртай холбогдуулаад шунахайн сэдэлтэй дээрмийн гэмт хэргүүд үйлдэгдэж байна.  Орой үдэш явахдаа болгоомжтой байх, согтууруулах ундааны төрлийн зүйлийг  хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.Үл ялих шалтгаанаар залуу хүмүүс энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа учраас залуучуудад сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна" гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж