Д.Лүндээжанцан тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д ажиллалаа | News.MN

Д.Лүндээжанцан тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

Д.Лүндээжанцан тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д ажиллалаа

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ишдорж болон бусад албаны хүмүүс 2018 оны 12 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний ассамблейн нийтийн сонсголын зохион байгуулалтын талаар туршлага судаллаа.

Төлөөлөгчид БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, БНСУ -Монголын найрамдлын бүлгийн дарга Канг Чанг Ил, дэд дарга Ким Доо Гван болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Түүнчлэн БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Эх орончдын намын дарга Чо Вон Жинтой уулзан тус улсын нийтийн сонсголын зохион байгуулалт болоод зорилго, түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга зам, иргэд, олон нийтийн оролцоог хангах талаар харилцан санал солилцож, тус ассамблейн Хүрээлэн буй орчин, байгалийн зохицуулалтын байнгын хорооны нийтийн сонсголын зохион байгуулалтын үйл явцтай танилцлаа.

Төлөөлөгчид энэ үеэр Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдын яаманд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдсан асуудлын талаар тодруулан, холбогдох байгууллагад уламжлахаар тогтлоо. 2018 оны 12 дугаар сарын байдлаар манай улсын 49,300 гаруй иргэн Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж, амьдарч байна.

УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэд олон түмэн 2018-12-25 103.57.94.38

Төрийн ажил зогсчихоод байхад ингэж тэнэж сэлгүүцэж яваа улсыг юу гэвэл зохилтой юм бэ?дээ,арилсан дотортой үхэж далд орвол таарах сүгнүүд гэвэл арай ч зөөлдөх юмуудаа,чуулганаа хийж чадахгүй байж үхсэн элэнцгээ судлаж явнаа,ийм л юмнууд төрд зай бөглөж,цаг үрж,төсөв сүйтгэж байгаа шүүдээ,яасан сэтгэл нь зовдгүй хоолны савнууд вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж