МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны дэд ерөнхийлөгчөөр Б.Бат-Эрдэнэ ажиллана

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны дэд ерөнхийлөгчөөр Б.Бат-Эрдэнэ ажиллана

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны дэд ерөнхийлөгчөөр Б.Бат-Эрдэнэ ажиллана

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны анхдугаар Их хурал энэ сарын 23-нд Улсын драмын эрдмийн театрт амжилттай болж өндөрлөсөн. Тус их хуралд 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хотын есөн дүүргийн 300 гаруй төлөөлөгч оролцож холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Хяналтын зөвлөлийн гишүүд, Бага хурлын гишүүдээ сонгосон.

Харин өчигдөр /2018.12.24/ МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны Бага хурал хуралдаж ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг сонгосон бол тэргүүн дэд ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, дэд ерөнхийлөгчөөр, Сүхбаатарын дүүргийн Засаг дарга асан Б.Баярмагнай, ерөнхий нарийн бичгийн даргаар, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга асан Х.Болдмандал, нарийн бичгийн даргаар, улс төр судлаач Ө.Лувсанренчин нарыг тус тус сонгосон байна.

Мөн МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны Бага хурлаас Удирдах зөвлөл 13 хүний бүрэлдэхүүнтэй байхаар сонгож, холбооны дэргэд Зөвлөхүүдийн танхим байгуулж ажиллахаар болсон аж. Зөвлөхүүдийн танхимд парламентад олон жил суусан туршлагатай улстөрчид, улс төр судлаачид, эдийн засагчдыг багтаажээ. Зөвлөхүүдийн танхимын тэргүүнээр УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат сонгогдсон байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж