АНУ-ын шүүх хэлмэгдсэн оюутны гэр бүлд 500 сая доллар төлөхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

АНУ-ын шүүх хэлмэгдсэн оюутны гэр бүлд 500 сая доллар төлөхийг шаардав

АНУ-ын шүүх хэлмэгдсэн оюутны гэр бүлд 500 сая доллар төлөхийг шаардав

Хойд Солонгост аялал жуулчлалын зорилгоор очоод ухуулгын хуудас хулгайлсан хэргээр тус улсын Хөдөлмөрийн лагерьт 17 сар хоригдсоны эцэст суллагдан эх орондоо ирээд нас барсан АНУ-ын иргэн Отто Вармбиерын гэр бүлд 500 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхийг АНУ-ын шүүх Хойд Солонгосоос шаарджээ.

Тэрээр эхэндээ 15 жил албадан хүнд хөдөлмөр эрхлэх ялтай байсан ч хоёр улс олон удаа харилцан ярилцсаны дараа буюу 2017 оны зургадугаар сарын 13-нд суллагдсан бөгөөд гэр бүлийнхэн нь түүнийг ямар ч ухаангүй ирсэн,  ярьж харж чадахгүй, хүний үг ойлгохгүй байсан хэмээн мэдэгдэж байсан юм. Эмч нарын дүгнэлтээр Вармбиер тархины хүнд гэмтэлтэй байгааг нь тогтоосон байдаг.

АНУ шүүх Хойд Солонгосын тал түүнийг 17 сарын турш хорихдоо эрүү шүүлт тулгаж, тамлан зовоож байсан ба тэрээр хүнд эрүү шүүлтийг даалгүй комд орж, улмаар нас барсан гэж дүгнэжээ. Түүний энэхүү харамсалтай хэргээс үүдэн хоёр улсын харилцаа таарамжгүй болж АНУ иргэдээ Хойд Солонгос руу зорчихыг хориглож байсан юм.

 

Эх сурвалж: RT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж