УИХ-ын даргыг огцрохыг шаардаж, жагсаал зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргыг огцрохыг шаардаж, жагсаал зохион байгуулна

УИХ-ын даргыг огцрохыг шаардаж, жагсаал зохион байгуулна

УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг ёс зүйн хариуцлага хүлээж албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ 48 цагийн дотор өгөхгүй бол эсэргүүцлийн  тэмцлийг Монгол орон даяар зохион байгуулахаа мэдэгдэж  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан,  Л.Болд, Ж.Батзандан нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэд пүрэв гаригийн 11.00 цагаас эсэргүүцлийн  жагсаал цуглааныг зохион байгуулах аж.  Энэ талаар тэд хэлэхдээ  “УИХ-ын дарга М.Энхболдыг ёс зүйн хариуцлага хүлээж албан үүргээсээ чөлөөлөгдөхийг шаардсаар сар орчмын хугацаа өнгөрч байна. Бид хуулийн дагуу огцруулах шаардлагыг тавьсан.  Нэн ялангуяа төрийн удирдах албан тушаалтнууд  үйл ажиллагаандаа ёс зүйн хэм хэмжээг ягштал баримталж аливаа алдаа дутагдал гаргах юм бол ёс зүйн хариуцлагаа сайн дураараа хүлээдэг ийм тогтолцоонд шилжүүлэх ажлыг бид эхлүүлж байгаа.Цаашид үүнийг улам гүнзгийрүүлнэ. Хэн дуртай нь хариуцлагатай албыг хашдаг  ийм байдал үгүй  болно. Ажлыг зөвхөн хариуцлагатай хүн хийдэг байх ёстой.  УИХ-ын дарга М.Энхболдоос  ёс зүйн хариуцлагыг бид шаардсаар байна.  Үүнийхээ үр дүнд хүрнэ гэдэгт  итгэлтэй байгаа. М.Энхболдыг огцруулахын тулд нэр бүхий УИХ-ын 40 гишүүн УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд оролцохгүй байсаар сар орчмын хугацаанд төрийн ажил гацаж байгаа. Нэг хүний албан тушаал чухал уу, эсвэл бүхэл бүтэн төрийн удирдах эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа саарах ёстой юу. УИХ-ын дарга албан үүргээсээ чөлөөлөгддөг хуультай. Бид энэ хуулийнх нь дагуу шаардлага тавьж байгаа. Арванхоёрдугаар  сарын 18-нд  УИХ-ын 40 гишүүнийг төлөөлж бидний нэр бүхий гишүүд МАНАН дэглэмийн эсрэг “Монгол түмний нэгдэл” хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт олон төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөнүүд, иргэд идэвхтэй оролцсон.  Хэлэлцүүлгээс гарсан уриалга, шаардлагыг  УИХ-ын даргад хүргүүлсэн. 48 цагийн дотор өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг шаардсан. Хэрэв энэхүү шаардлагыг хүлээж авахгүй бол эсэргүүцлийн  тэмцлийг Монгол орон даяар зохион байгуулахаа мэдэгдэж байна.  Жагсаалд 100 гаруй  ТББ, нэгдэл , хөдөлгөөн, иргэдийн төлөөлөл дэмжихээ илэрхийлж гарын үсгээ зурсан” гэлээ.

Тэд дээрх  жагсаал цуглааныг тайван замаар зохион байгуулна гэдгээ тодотгосон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж