Иргэний нийгмийн байгууллагууд жагсаал хийнэ гэв

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

Иргэний нийгмийн байгууллагууд жагсаал хийнэ гэв

Иргэний нийгмийн байгууллагууд жагсаал хийнэ гэв

Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл "Монгол ньюс" мэдээллийн төвд өнөөдөр /2018.12.25/ УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж мэдээлэл хийлээ.

“Цагаан сарын өмнө намрын чуулган завсарлаж, бүх гишүүд тойрогтоо ажлаад эхэлнэ. Энэ хугацаанд бүх найруулга явагдаж, нөхцөл байдал үүсэх учраас цаг хожсон үйлдэл болоод байна. Тийм болохоор цагаан сараас өмнө иргэний хөдөлгөөний байгууллагууд нэгдсэн зохион байгуулалтад орж хурц хэлбэрт шилжихээ мэдэгдэж байгаагаа” хурлын эхэнд хэлж байв.

Шударга явдал үүсэхэд хамгийн түлхүүр асуудал нь УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахыг намын гишүүд болон ард иргэд шаардаж байна. Намайг огцруулах хууль зүйн үндэс байхгүй гэж яриад байдаг. М.Энхболдыг огцруулж, сайн сайхан цагийг эхлүүлэхийг уриалж байна гэж иргэний хөдөлгөөний төлөөлөл хэллээ.

Иргэний нийгмийн байгууллагуудын тэсвэр тэвчээр алдагдаж эхэллээ. Өнөөдөр Улаанбаатар утаатай байна. Энэ утааг МАНАН тавьсан. Өнөөдрийн хуралд олон төлөөлөл ирэх байсан ч заалны багтаамжаас болж бид төлөөлөл болж ирлээ гэж хуралд оролцогчид хэлж байв. Мөн ард түмэндээ МАНАН бүлэглэлийг устгаж, М.Энхболдын дарангуйлалыг зогсоохын тулд ташуураа барин хамтдаа босоцгооё гэв.

Иргэний нийгмийн байгууллагууд энэ сарын 27-ны өдөр 11.00 цагаас Сүхбаатарын талбайд зохион байгуулахаа өнөөдрийн хурлаар хэлж, тэмцлээ үргэлжлүүлнэ гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж