АНУ-ын Батлан хамгаалахын шинэ сайд ямар ч туршлагагүй

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

АНУ-ын Батлан хамгаалахын шинэ сайд ямар ч туршлагагүй

АНУ-ын Батлан хамгаалахын шинэ сайд ямар ч туршлагагүй

АНУ-ын батлан хамгаалахын сайд, генерал Жеймс Маттис ирэх оны хоёрдугаар сард ажлаа хүлээлгэн өгнө гэж байсан ч энэ оны эцэс гэхэд албан тушаалаасаа огцрохоор болсон байна. Харин түүнийг орлох хүнээр БХЯ-ны дэд сайд Патрик Шанаханыг томилохоор болсон тухай АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдээлжээ. Тэрбээр 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн үүрэгт ажилдаа орох юм.

Гэвч Патрик Шанаханыг цэрэг батлан хамгаалах, гадаад бодлогын салбарт ямар ч туршлагагүй тул АНУ-ын Засгийн газрын хамгийн том, нүсэр бүтэцтэй салбарыг толгойлуулж болохгүй хэмээн шүүмжлэх хүмүүс олон байна.

Тэрбээр ажлаа хүлээн авбал хамгийн түрүүнд хийх ажил нь Сири, Афганистанаас цэргүүдээ татах юм. П.Шанахан нь батлан хамгаалахын дэд сайдын албан тушаалыг хашиж байхдаа яамны дотоод бүтцийн шинэчлэлт, төсвийн асуудал болон АНУ-ын сансрын хүчнийг байгуулах Трампын санааг хэрэгжүүлэх ажлыг хариуцан ажиллаж байжээ. Гэвч АНУ-ын БХЯ-ны ахлах албан тушаалтнууд “Жеймс Маттисыг цэрэг батлан хамгаалахын гадаад, дотоод бодлого болон холбоотон улсуудтай харилцах ажлыг хариуцлагатайгаар хийж байхад Шамахан яамыг дотроос нь сүйрүүлж байна” хэмээн хэлдэг байв.

Жеймс Маттис нь цэрэг батлан хамгаалахын салбарт олон жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсныхаа дараа АНУ-ын Батлан хамгаалахын сайдан албан тушаалд томилогдсон юм. Харин ойрх дорнодод явуулж буй Д.Трампын бодлоготой санал зөрөлдсөний улмаас сайн дураараа ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн билээ.

П.Шанаханыг анх БХЯ-ны дэд сайдаар томилогдох үед сенатад багагүй маргаан өрнөж байжээ. Тухайлбал сенатч Жонн МакКэйн түүнээс гадаад бодлогын тухай асуулт асуухад Шамахан огт хариулж чадаагүй байна. Түүнийг цэрэг, батлан хамгаалах, гадаад бодлогын салбарт ямар ч туршлагагүй гэдэг нь маш олон удаа нотлогдож байжээ.

П.Шанахан өмнө нь нисэх онгоц үйлдвэрлэлийн “Боинг” компанийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад 2017 онд Д.Трамд түүний нэрийг дэвшүүлснээр БХЯ-ны дэд сайдаар томилогдсон байна. Тэрбээр “Боинг” компанид 30 гаруй жил ажиллахдаа иргэний болон батлан хамгаалахын гэрээ хэлэлцээртэй холбоотой асуудлыг эрхэлдэг байжээ.

П.Шанахан нь Массачусетсийн их сургуулийн зэрэгтэй, эхнэр гурван хүүхэдтэйгээ амьдардаг. Мөн түүний аав нь АНУ-ын цэрэгт алба хашиж байхдаа Вьетнамын дайнд оролцож байсан аж.

Эх сурвалж: CNN

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж