Яагаад шинэ жилийн баяраар оргилуун дарс хэрэглэдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

Яагаад шинэ жилийн баяраар оргилуун дарс хэрэглэдэг вэ?

Шинэ жилийн баярын орой, он солигдох торгон агшинд хайртай дотны хүмүүстэйгээ гар гартаа хундага аа бариад оргилуун дарсаа буудуулж, хамаг сайн сайхны ерөөлөө хэлж, хундагаа тулган амтат оргилуун дарсаа уудаг нь шинэ жилийн баярын хамгийн оргил хэсэг билээ.

Харин энэ уламжлал хэзээнээс бас хаанаас эхтэй юм бол гэж бодож байв уу?

Хөөслөг, амтлаг усан үзмийн энэхүү дарс нь төв болон өмнөд Европоос буюу Франц улсаас гаралтай юм. 16-р зууны үед зөвхөн, хаад дээдсүүдийн хэрэглээ байсан энэхүү ундаа 1800-аад оны үеэс эхлэн олон нийтийн дунд түгээмэл хэрэглэгдэх болжээ. Ингэснээр 19-р зууны дунд үе гэхэд дэлхийн дийлэнхи улс орнууд оргилуун дарсыг хэрэглэх болж.

Оргилуун дарс нь баяр, ёслол болон билгэдлийн ундаа болсон гол шалтгаан нь оргилуун дарс буудах мөчид гардаг чимээ, хундаганд хийх үед хөөсрөн оргилдог нь аз жаргал, сайн сайхныг илтгэх хүчтэй байдагт оршдог.

Тиймдээ ч жил бүрийн дэлхийн оргилуун дарсны 25 хувь буюу 4-ний 1 нь зөвхөн шинэ жилийн баярын үеэр худалдаалагддаг байна.

Монголчууд маань ч оргилуун дарсыг хэрэглэж эхлээд 100 жилийн нүүрийг үзэх гэж байна.

Өнөөдөр зах зээл дээр, оргилуун дарсны анхны үйлдвэрлэгч Францын Шампань брендээс эхлээд Италийн Просекко, Москато, Шардоннэй гээд олон төрлийн оргилуун дарс худалдаалагдах болсон.

Үүний дотор Grand Wine-аас онцолж буй оргилуун дарснуудаас танилцуулбал:

Италийн алдарт Bottega брендийн Алтан, Цагаан алтан, Алтан сарнайн Prosecco, Сарнайн үнэртэй Moscato оргилуун дарснууд Монгол улсын хэрэглэгчдын таашаалд хүрч, танил бүтээгдэхүүн болжээ.

Мөн Парисын алдарт Champs Elysees өргөн чөлөөгөөр нэрлэгдсэн Champs Elysees оргилуун дарс болон Jaqueline брендийн оргилуун дарснууд хэрэглэгчдийн танил хэдийнэ болжээ.

Эдгээр шилдэг оргилуун дарснуудаас гадна, хэрэглэгчдийн бүтээгдэхүүний сонголтонд дахин Оргилуун дарсны эх орон болох Франц улсаас Barton & Guestier болон Pol Remy брендийн 6 төрлийн оргилуун дарс Монголын хэрэглэгчдэд хүрч эхэлжээ.

Та бүхэн онцолж буй оргилуун дарснуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

8811-6290, 8804-1895, 8811-9422 дугаарын утсаар холбогдоорой.

Мөн бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж