Р.Федерер шороон гадаргуутай талбайн тэмцээнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

Р.Федерер шороон гадаргуутай талбайн тэмцээнд оролцоно

Р.Федерер шороон гадаргуутай талбайн тэмцээнд оролцоно

Мэргэжлийн талбайн теннисний Их Дуулга тэмцээний 20 удаагийн аварга Швейцарын алдарт теннисчин Р.Федерер 2019 онд шороон гадаргуутай талбайд зохиогддог тэмцээнүүдэд оролцохоор төлөвлөж байгаа талаараа Daily Express-т өгсөн ярилцлагандаа дурьдсан байна.

“Швейцар цаг” хочит Р.Федерер сүүлийн хоёр жил шороон гадаргуутай талбайд болдог тэмцээнд оролцоогүй. Харин ирэх онд шороон гадаргуутай талбайд болдог Францын Их дуулга тэмцээнд оролцоно. Түүнээс өмнө шороон гадаргуутай талбайн Барселона эсвэл Ромын нээлттэй тэмцээний аль нэгэнд эхлээд орно гэсэн байна. Энэ талаар түүний экс дасгалжуулагч П.Аннакон “Миний хувьд Францын Их дуулга тэмцээнд Р.Федерер тоглох нь сюрприз болохгүй. Тэр бол Парист хайртай, харин тэр сүүлийн хоёр жил Ролан Гаррост оролцоогүй. Энэ нь түүний муу тоглолттой ямар ч хамаагүй. Харин түүний хуваарьтай холбоотой асуудал байсан” хэмээн ярьжээ.

Р.Федерерийн хувьд Их дуулга тэмцээний 20 цом хүртсэн байдгаас Ролан Гаррос буюу шороон гадаргуутай талбайн Францын Их дуулга тэмцээний цомыг ганцхан удаа буюу 2009 онд хүртсэн байдаг. Их дуулга тэмцээний дөрвөн цувралд дөрвүүлэнд нь түрүүлсэн цөөхөн теннисчдийн нэг бол Р.Федерер юм. Харин АТР-н цуврал Мастерс зэрэглэлийн есөн тэмцээнүүдээс шороон гадаргуутай талбайд зохиогддог Монте-Карло болон Ромын нээлттэй тэмцээнүүдийн цомыг хүртэж чадаагүй. Тэгвэл энэ улиралд Ромын мастерс тэмцээнд оролцвол түрүүлэхийн төлөө тоглох болов уу. Өөрөөр хэлбэл, Р.Федерерт мэргэжлийн талбайн теннисний кортонд хамгийн нэр хүндтэй, чансаа өндөр Их дуулга болон мастерс цувралд түрүүлж үзээгүй тэмцээн, хүртэж үзээгүй цом тун ховор үлдээд байгаа. Хэрвээ Монте-Карло болон Ромын мастерс тэмцээнүүдэд түрүүлж чадвал бүхий л том тэмцээний цомын эзэн болох боломжтой.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж