Итали улсад орших Европын хамгийн том, хамгийн аюултай “Этна” галт уул өчигдөр /2018.12.24/ идэвхэжсэнээр ойр орчимд нь нийт 130 жижиг, том газар хөдлөлтүүд бүртгэгдсэнээс хамгийн их нь 4.3 баллынх байв. Итали улсын Сицилийн арал дээр байх тус галт уул нь өчигдөр өглөө найман цагийн орчмоос эхэлж идэвхжин, галт уулын тогооноос халуун лав үсрэн, өндөрт шидэгдэж байгаагаас ойролцоох хот тосгодыг үнс нурам бүрхжээ.
Газар хөдлөлт болон галт уулын үнс нурам их байгаагийн улмаас Сицилийн “Катаниа” нисэх онгоцны буудлыг түр хугацаагаар хаагаад байгаа аж.
Италийн үндэсний геофизик, галт уул судлалын хүрээлэнгийн мэдээлснээр “Этна” галт уул өнгөрсөн сараас эхлэн идэвхжих хандлагатай байжээ. “Этна” галт уул нь 1992 онд дэлбэрэхдээ эргэн тойрныхоо хот тосгодод асар их хохирол дагуулсан бол түүнээс хойш томоохон дэлбэрэлт явагдаагүй аж. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд “Этна” галт уул огт идэвхжээгүй байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ