Хайди Клум, Том Каулиц нар сүй тавьжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

Хайди Клум, Том Каулиц нар сүй тавьжээ

Хайди Клум, Том Каулиц нар сүй тавьжээ

Германы супермодел Хайди Клум “Токио Хотел” хамтлагийн гитарчин Том Каулицтай үерхэж байгаа тухай өнгөрсөн тавдугаар сараас эхлэн хэвлэлүүдээр бичиж байсан билээ. Харин өчигдөр /2018.12.24/ Хайди Клум өөрийн инстаграмм хуудсандаа түүнтэй сүй тавьсан тухай бичжээ.

Хайди Клум нь өдгөө 45 настай, дөрвөн хүүхэдтэй бол Том Каулиц түүнээс 16 насаар дүү аж. Том Каулиц нь Германы рок хамтлаг болох “Токио Хотел”-ийн гитарчин, дуучин юм.

Загвар өмсөгч, бизнес эрхлэгч, телевизийн од Хайди Клум 2005 онд Английн дуучин Сийлтэй гэрлэж, гурван хүүхэдтэй болсон хэдий ч хосууд 2014 онд гэрлэлтээ цуцлуулсан байна. Дараа нь тэрбээр өөрөөсөө 13 насаар дүү Вит Шнайбелтай гурван жил үерхэж байгаад салсан. Загвар өмсөгч бүсгүй Х.Клум нь Италийн бизнесмен Флавио Бриатороос нэг хүүхэдтэй юм. Сүүлд тэрбээр Австралийн иргэн, стилист Рик Пипинотой гэрлэж байв.

Хайди Клум, Том Каулиц нар үерхэж эхлээд нэг жил гаруй болж байгаа бөгөөд тэдний харилцаа өнгөрсөн хавраас олон нийтэд ил болсон юм.

Эх сурвалж: DW

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж