Оросын экспортын нэг орлого нь зэвсэг бөгөөд 2018 онд "Рособоронэкспорт" 50 тэрбум ам.долларын зэвсгийн наймааны захиалга авчээ. Хэдийгээр эдийн засгийн хориг арга хэмжээтэй байгаа ч олон улс ОХУ-аас зэвсэг болон буу, сум худалдан авч байна.
Оросын зэвсгийг хамгийн ихээр импортлон авч байгаа улсын нэг нь Энэтхэг. Энэ оны аравдугаар сарын 5-нд Энэтхэг улс Оросын С-400 загварын зенитний пуужингийн таван системийг тав гаруй тэрбум ам.доллараар худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь "Рособоронэкспорт" түүхэнд байгаагүй өндөр үнийн дүнтэй гэрээ байсан юм. Үүнээс гадна өнгөрч буй онд Энэтхэг Оросоос байлдааны дөрвөн усан онгоц худалдан авсан. Энэ наймааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл цацагдаагүй ч эхний хоёр хөлгийн үнэ 950 сая ам.доллар байсан гэсэн мэдээлэл цацагдсан. Мөн "Вертолеты России" компани энэ 2018 онд олон зориулалт бүхий Ка-226Т загварын 200 ширхэг нисдэг тэргийн захиалга авсан. Ирэх 2019 онд Энэтхэг Оросоос зэвсэг худалдан авах өөр хэд хэдэн гэрээ хийх төлөвлөгөөтэй байгаа юм.
Энэтхэгийн дараа Индонез томоорон худалдан авагч болоод байна. Энэ онд хоёр улс 11 ширхэг Су-35 сөнөөгч онгоцны гэрээ хийсэн. Гэрээний үнийн дүн 1,1 тэрбум ам.доллар. Энэ оны арваннэгдүгээр сард ОХУ, Мьянмартай зургаан ширхэг Су30СМ загварын сөнөөгч онгоц худалдах гэрээ хийсэн. Өмнө нь Мьянмар сургуулилалтын зургаан ширхэг Як-130 онгоц худалдах гэрээ хийсэн бөгөөд эдгээр онгоц энэ онд Мьянмарт нийлүүлэгдсэн.
Холбоотой мэдээ