УБТЗ ухаалаг зүтгүүртэй боллоо

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

УБТЗ ухаалаг зүтгүүртэй боллоо

УБТЗ ухаалаг зүтгүүртэй боллоо

Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн хэрэгцээг тасралтгүй найдвартай хангах зорилгоор ОХУ-аас гурван ширхэг шинэ зүтгүүр худалдан авлаа. Тус нийгэмлэг энэ жил 25,6 сая тонн ачаа тээвэрлэж өөрийн тээх, нэвтрүүлэх хүчин чадлын дээд  цэгт тулж очсон юм. Тиймээс өөрийн хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлж,  суурь бүтцээ яаралтай шинэчлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Тус нийгэмлэгийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд шат дараатай олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь ОХУ-ын Брянскийн машин үйлдвэрлэлийн заводод үйлдвэрлэсэн 2ТЭ25КМ серийн энэхүү гурван шинэ зүтгүүрийг худалдан авч байгаа явдал юм.

Байгаль-Амарын төмөр зам дээр цаг агаарын хүнд нөхцөлд туршсан  цельсийн -50,+50 градуст ажиллах чадвартай, гол замын эдгээр зүтгүүр нь Монгол орны нөхцөлд тохирсон, ашиглалтын явцад техникийн хэвийн байдлаа хянах автомат хяналтын системтэй, ухаалаг төрлийн зүтгүүр гэж зүтгүүрийн мэргэжилтнүүд үзэж байна.

Эдгээр зүтгүүрийг худалдан авснаар өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангахад бодит үр дүнгээ өгнө гэж үзэж байна. Төмөр замын тээврийн хэмжээ нэмэгдэж, УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүний парк хүрэлцэхгүй байгаагаас УБТЗ, төр хувийн хэвшлийн компаниудаас зургаан зүтгүүр түрээслэж байгаа юм. Гэсэн ч хурдацтай өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээг хангаж гүйцэхгүй байгаа учир цаашдаа ч нилээд хэдэн зүтгүүр худалдан авахаар төлөвлөж байна. УБТЗ-ын зүтгүүрийн парк өнөөдөр 130 шахам зүтгүүртэй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж