“1:2” зорилтын хүрээнд сургалтанд хамрагдсан сувилагч нартай уулзав

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

“1:2” зорилтын хүрээнд сургалтанд хамрагдсан сувилагч нартай уулзав

“1:2” зорилтын хүрээнд сургалтанд хамрагдсан сувилагч нартай уулзав

Эрүүл мэндийн яам 10 дугаар сарын 13-нд “1:2” зорилтыг дэвшүүлж үйл ажиллагаагаа эхлүүлж байгаагаа  зарласан. Энэ зорилтын хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд гардан ажиллаж буй сувилагчийн тоог нэмэгдүүлж, эмч, сувилагчийн харьцааг 1:2-т хүргэх зорилтын 50 хувийг 2020 гэхэд биелүүлсэн байхыг зорьж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлуулан ажиллаж байна.

Өнгөрсөн 2 сарын хугацаанд мэргэжлээрээ ажиллаагүй сувилагч нарт буцаж ажиллах, хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд нэгдэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Сувилахуйн мэдлэг, чадварыг бататгах” 3 удаагийн, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх” зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” 4 удаагийн сургалтыг зохион  байгуулж нийт 205 сувилагч хамрагдлаа. Эдгээр сувилагч нарын 61 хувь буюу 125 сувилагч ажлын байраар хангагдаад байна. Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв сургалтанд хамрагдсан сувилагч нарыг ажлын байраар бүрэн хангахыг зорьж байгаа юм.

Цаашид ч “Сувилахуйн мэдлэг, чадварыг бататгах”, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх” зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” сургалтууд үргэлжлэн зохион байгуулагдана.

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төлөөллүүд 12 дугаар сарын 21-ний өдөр дээрх сургалтанд хамрагдсан 205 сувилагч нарын төлөөллийг хүлээн авч уулзаж, цаашид сургалтыг илүү сайжруулах, мэргэжлээрээ буцаж ажиллахад асуудал тулгарч байгаа эсэх талаар санал бодол солилцов.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж