Хамтарсан дадлага сургууль явагдаж байна

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

Хамтарсан дадлага сургууль явагдаж байна

Хамтарсан дадлага сургууль явагдаж байна

Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын харьяа нийслэлийн Аврах анги 105-ын аврагчдын хамтран “Агаараас аврах ажиллагаа явуулах нь” сэдэвт дадлага сургуулийг хийж байна.

Энэхүү дадлага сургууль нь Тахилт дахь Үндэсний аврах бригадын сургалтын төвд зохион байгуулагдаж байгаа бөгөөд өндрөөс олсоор буух, нисдэг тэрэгнээс заагдсан бүсэд аврагчдыг олсоор буулгах, нисдэг тэрэгний татагч төхөөрөмжөөр аврагчийг буулгах, өргөх ажиллагааны дадлага сургуулиуд явагдах юм.

Дадлага сургуульд Үндэсний аврах бригад, Нийслэлийн аврах анги 105-ын  60 гаруй алба хаагч хамрагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж