К.Пол хоёр долоо хоног талбайд гарахгүй

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

К.Пол хоёр долоо хоног талбайд гарахгүй

К.Пол хоёр долоо хоног талбайд гарахгүй

Хойд Америкийн NBA-ийн  Хьюстон Рокетс багийн холбон тоглогч К.Пол өнгөрсөн баасан гарагт Миами Хит багтай хийсэн тоглолтын үеэр гуяны шөрмөс бэртлийн авсан учраас талбайг орхисон. Тэгвэл нарийн шинжилгээний дараа багийн ерөнхий менежер Д.Морей багийн шилдэг тоглогч К.Полыг багадаа хоёр долоо хоног талбайд гарах боломжгүй болсон гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.

NBA-н есөн удаагийн бүх-одод тоглогч К.Полын хувьд гуяны арын шөрмөсний бэртлийг өмнө нь авч байсан бөгөөд энэ удаа хуучин бэртэл нь сэдэрсэн байна. Тэрбээр өнгөрсөн улирлын плэй-оффт Голден Стэйт Уорриорс багийн эсрэг тоглолтонд гуяны арын шөрмөсөндөө бэртэл авч улирлыг дуусгаж байсан. Тэгвэл энэ улиралд дахин бэртэл нь сэдэрч, нийт 45 тоглолтонд оролцож чадаагүй ажээ.

Түүний эзгүйд баг нь хамгийн сүүлд талбайдаа Сан-Антонио Спөрс багийг 108-101 онооны харьцаагаар буулгаж авсан. К.Полыг эзгүйд талбайд түүнийг орлож Э.Гордон гарсан бөгөөд 18 оноо авч багтаа тус хүргэсэн байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж