Ливерпүүл, Манчестер Сити клубууд фаворит байх нь тодорхой

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

Ливерпүүл, Манчестер Сити клубууд фаворит байх нь тодорхой

Ливерпүүл, Манчестер Сити клубууд фаворит байх нь тодорхой

Английн хөлбөмбөгийн премьер лигийн 18-р тойрогт Тоттенхэм Хотспур клуб “Гүүдисон Парк” цэнгэлдэх хүрээлэнд талбайн эзэн Эвертон клубыг 6-2 харьцаатай буулгаж авсан. Ингэснээр лигтээ хүснэгтийг тэргүүлэгч Ливерпүүл клубээс зургаа, дэд байранд бичигдэж буй Манчестер Сити клубээс хоёр онооны ард бичигдэж байна. Тус ялалтын дараа дасгалжуулагч М.Почеттино Тоттенхэм Хотспур клубыг 1961 онд лигт түрүүлснээс хойш анх удаагаа цомыг хүртэх боломж бий гэсэн байна. Тэрээр нэмж “Энэ бол урт зам боловч бид бодитой өрсөлдөгч мөн, премьер лигт ялалт байгуулаад байх үнэхээр хэцүү боловч бид хичээж байгаа” хэмээн ярьсан байна.

Лондон хотын Тоттенхэм Хотспур клуб улирал эхэлснээс хойш дөрөв хожигдсон бөгөөд хамгийн сүүлд Арсенал клубт арванхоёрдугаар сарын 2-нд хожигдсон. Тэр тоглолтоос хойш дөрвөн тоглолт дараалан хожиж лигийн гуравдугаар байранд орж ирсэн. Аргентин мэргэжилтэн М.Почеттиногийн үзэж байгаагаар энэ улиралд Ливерпүүл болон Манчестер Сити клубууд цомыг хүртэх гол нэр дэвшигчид гэж ярьжээ.

Тоттенхэм Хотспур клуб 18 тоглолт хийхдээ 14 хожил авч дөрөв хожигдсон. Эдгээр хожлууд дунд гол өрсөлдөгчид болох Манчестер Юнайтед болон Челси клубуудыг хожоод байгаа бол Арсенал, Манчестер Сити, Ливерпүүл клубуудэд хожигдоод байна. Английн Тоттенхэм Хотспур клуб Английн хөлбөмбөгийн дээд лигт 1951, 1961 онд түрүүлснээс хойш лигийн цомыг өргөөгүй байгаа. Харин тус клубын хамгийн сүүлд хүртсэн цом бол 2008 онд өдгөөгийн карабао цомын тэмцээнд түрүүлсэн ялалт байсан юм. Түүнээс хойш ямар нэгэн цомгүй өнөөдрийг хүрээд байна.

Б.БЯМБАБАЯР
Эх сурвалж: bbc.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж