К.Ичо Бүх Японы аварга болж, эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

К.Ичо Бүх Японы аварга болж, эргэн ирлээ

К.Ичо Бүх Японы аварга болж, эргэн ирлээ

Японы эзэн хааны цомын нэрэмжит чөлөөт бөхийн Бүх Японы аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Токиод боллоо. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн аваргын төлөө алдарт бөх Каори Ичо “Рио 2016” олимпийн аварга Рисако Кавайг 3:2-оор ялж, түрүүлжээ. Олимпийн дөрөв, дэлхийн 10 удаагийн аварга Каори Ичо энэ жил 34 настай бөгөөд Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээр 2019 онд ДАШТ оролцох эрхээ баталгаажууллаа. Тэрбээр ийнхүү тав дахь олимпийн наадамд оролцох бэлтгэлээ эхлүүлж, дахин түүхэн амжилт тогтоох эхлэлээ тавьж эхэлжээ.

Каори Ичо 2004 Афины олимпийн наадмаас эхлэн дөрвөн олимп дараалан оролцож аваргын алтан медалийг хүртсэн юм. Тэрбээр энэ хугацаанд дэлхий аварга цолыг 10 удаа хүртэж, агуу тамирчин гэдгээ нотолсон. Дэлхийд данстай энэ агуу тамирчны ялалтыг зогсоосон хүн бол өнөөдөр 24 насны төрсөн өдөр нь тохиож байгаа П.Орхон билээ. Тодруулбал, 2016 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр ОХУ-ын Красноярск хотод болсон И.Ярыгиний нэрэмжит “Алтан гранпри” тэмцээнд П.Орхон Ичог ялж, шуугиан тарьж байсан юм. Энэхүү ялагдлын дараа Ичо өөртөө дахин дүгнэлт хийж, Риогийн наадамд аваргын алтан медалийг хүртсэн.

Ичо олимпийн наадмын дараа дахин тэмцээнд оролцоогүй байсан ч өнгөрөгч аравдугаар сард дэвжээндээ эргэн ирж байгаагаа зарласан. Тэрбээр энэ удаа Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, 2019 оны ДАШТ цаашлаад “Токио 2020”-д барилдах эхлэлээ тавилаа. Ирэх онд олимпийн эрхийн томоохон тэмцээнүүд болох учраас дэлхийн шилдэг тамирчид дэвжээндээ эргэн ирснээ зарлаж эхлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж