Х.Цагаанбаатар хөтлөгч болов

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар хөтлөгч болов

Х.Цагаанбаатар хөтлөгч болов

Монголын Үндэсний олимпийн хорооноос тэргүүн дээд “Бөртэ чоно”-ын эздээ өнгөрөгч долоо хоногт тодруулсан. 2018 онд спортын салбарын шилдгүүдэд очдог энэ шагнал эзэндээ хүндэтгэлтэй бас хөдөлмөрөө үнэлүүлсэн нэр хүндтэйгээр ирдэг. Тиймээс спортынхоны хамгийн их хүсэн хүлээдэг баярын нэг бол “Бөртэ чоно” арга хэмжээ байдаг. Соёлын төв өргөөнд болсон энэ жилийн арга хэмжээний нэгэн онцгой зочин бол цагтаа “Бөртэ чоно”-ын эзэн болж байсан Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар байлаа. Тэрбээр 20 насандаа Афины олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж, Монголын жүдочдын амжилтыг дэлхийд таниулж, монголчуудын бахархалт хөвгүүн болсон юм. Тамирчнаас дасгалжуулагчид шилжсэн Х.Цагаанбаатар энэ жилийн “Бөртэ чоно”-ын хөтлөгч болсон нь түүнд нэг сорилго байлаа.

Хэдийгээр мэргэжлийн хөтлөгчдийн дэргэд “анхдагч” болсон түүний хоолой үе үе сөөнгөтөж, үгээ гүйцээх гэж багагүй тэвдсэн ч үүрэг авсан даалгавараа амжилттай дуусгаж чадсан. Анхны бүхэн амаргүй ч авьяас, чадварыг яаж зогсоох билээ. Тамирчдын амжилт бүтээл арвин, бас авсан шагнал нь хүндтэй байдаг. Танхимд уригдсан хүндтэй зочдын өмнө тэр бүгдийг хэлэхэд хөтлөгчөөс ур чадвар ямар их шаардахыг энэ удаа Цагаанаа баатар анзаарсан нь илт байлаа. Аргаа барсан Б.Жавхлан гишүүн хүртэл “шайбтай хоккей” гэж тэсвэр алдан чихэнд нь хэлэх вээ дээ.

Хааяа нэг сөөнгө хоолой гаргаж үзэгчдээ инээлгээд авсан Цагаанаа баатар хүндтэй наадмынхаа хөтлөгчөөр анх удаа томилогдсон ч хүндхэн гэдгийг мэдрээд буусан нь дамжиггүй. Тамирчид дундаа утга уянгын мэдрэмж өндөртэй гэж түүнийг нэрлэдэг ч тайзны хөтлөгч бол ур чадвар, уран бүтээлчийн хийх зүйл гэдгийг уригдсан зочдынхоо хамт мэдэрлээ.

Дараа жилийн наадам даанч хол байна гэдэг шиг дахин дахин давтлага хийхэд дадлагажсан хөтлөгч болоход дэлхийн аварга Х.Цагаанбаатарт дэндүү бага хугацаа биш ээ.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж