Биеийнхээ хэлбэрт тохируулж даашинз сонгох арга

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

Биеийнхээ хэлбэрт тохируулж даашинз сонгох арга

Биеийнхээ хэлбэрт тохируулж даашинз сонгох арга

Шинэ жилийн үдэшлэгтээ орох гээд ямар даашинз өмсөхөө шийдэж чадахгүй байвал та бидний бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулаарай. Эмэгтэй хүн бүрийн биеийн хэлбэр галбир өөр өөрийн онцлогтой ч гэлээ ерөнхийд нь тав ангилан үзэж болох бөгөөд үүнийг уншсанаар та өөрийнхөө биеийн хэлбэрийг тодорхойлж, ямар даашинз зохихоо мэдэж авснаар сонголт хийхэд тань илүү хялбар байх болно. Мөн та лийр, гурвалжин, тэгш өнцөгт, алим эсвэл элсэн цагийн аль нь вэ гэдгээ тогтоож, өөртэйгөө адил биеийн онцлогтой алдартнуудаас үлгэр жишээ аван хувцаслаж болох юм.


ЛИЙР

 

Тайлбар: Таны ташаа мөрнөөсөө өргөн байвал лийр хэлбэрийн биетэй гэсэн үг юм.

Ямар хувцас тохирох вэ?: Дэрвэгэрдүү хормойтой, богино даашинз таныг илүү сайхан харагдуулна. Учир нь лийр хэлбэрийн биеийн илүү нарийн хэсэг буюу мөр, цээж, бэлхүүсийг барьсан атлаа өргөн таазыг дэрвэгэр хормойн доор нууснаар таны биеийн галбир төгс сайхан харагдах болно. Мөн бие барьсан хар өнгийн, эсвэл мөрөө ил гаргасан даашинз танд зохино.

Лийр хэлбэрийн биетэй алдартнууд: Beyonce, Женнифер Лопез, Rihannа

 

УРВУУ ХАРСАН ГУРВАЛЖИН

Тайлбар: Мөр, цээж нь ташаанаас өргөн байвал доошоо харсан гурвалжин хэлбэрийн галбиртай гэсэн үг.

Ямар хувцас тохирох вэ?: Бариу пиджак, өргөн өмд, урт атлаа сул, эсвэл дэрвэгэр хормойтой даашинз өмссөнөөр таны хөл илүү сайхан харагдаж, өргөн цээж, мөрийг далдлах болно.

Урвуу харсан гурвалжин хэлбэрийн биетэй алдартнууд: Анжелина Жоли, Наоми Кэмпбэлл, Памела Андерсон, Жессика Алба

 

 

ТЭГШ ӨНЦӨГТ

Тайлбар: Мөр, бэлхүүс, тааз гурав ойролцоо хэмжээтэй байвал та тэгш өнцөгт хэлбэрийн биетэй юм.

Ямар хувцас тохирох вэ?: Хуниастай хормойтой даашинз танд сайхан зохино. Бантик болон том том шигтгээтэй даашинз сонгон өмсвөл таны биеийн галбир аятайхан харагдах болно. Эсвэл өмсөж буй даашинзан дээрээ бүс зүүж болох юм.

Тэгш өнцөгт  хэлбэрийн биетэй алдартнууд: Камерон Диаз, Натали Портман, Никол Кидман, Гвинет Палтров

 

 

АЛИМ

Тайлбар: Өргөн мөр, бэлхүүстэй, нарийн хөлтэй бол таны биеийн галбир алим хэлбэрт хамаарагдана.

Ямар хувцас тохирох вэ?: Та шинэ жилийн үдэшлэгтээ урт, өргөн хормойтой даашинз өмсөн очвол гайхалтай харагдах болно. Мөн энгийн үед шуудай буюу өргөн өмд, пиджактай өмсвөл биеийн галбар тань сайхан харагдана. Өөрөөр хэлбэл, та бэлхүүснээс дээш хэсгээ илүү нарийн харагдуулахад анхаарч, бариу хувцас өмсөх хэрэгтэй бол доор нь өргөн өмд, бошинз өмсөн зохицуулж болох юм.

Алим хэлбэрийн биетэй алдартнууд: Женнифер Хюдсон, Тира Банкс, Минди Калинг, Элизабет Харлей

 

ЭЛСЭН ЦАГ

Тайлбар: Мөр болон бэлхүүс нь ойролцоо хэмжээтэй, харин нарийн бэлхүүстэй бол элсэн цаг хэлбэрийн биеийн галбиртай гэсэн үг.

Ямар хувцас тохирох вэ?: Та даашинз, ер нь ямар ч хувцас сонгон өмсөхдөө аль болох бэлхүүсээ тодотгох хэрэгтэй. Шинэ жилийн үдэшлэгтээ та бэлхүүс хэсгээрээ бариу даашинз сонгон өмсвөл гайхалтай харагдах болно.

Элсэн цаг хэлбэрийн биетэй алдартнууд: Ким Кардашиан, Салма Хаек, Софиа Вергара, Мэрилин Монро

 

 

 

Эх сурвалж: Sheknйows.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж