Н.Төгсцогт Дэлхийн аваргын бүсийн төлөө тулалдана

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт Дэлхийн аваргын бүсийн төлөө тулалдана

Н.Төгсцогт Дэлхийн аваргын бүсийн төлөө тулалдана

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимп, Дэлхийн аваргын мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт “Инчеон-2014” Азийн наадмын сонирхогчдын боксын төрөлд, шүүгчдийн шударга бус шүүлтийн улмаас мөнгөн медаль хүртэн ширэн бээлийгээ ханад өлгөж зодог тайлсан билээ. Үүнээс хойш мэргэжлийн боксоор хүч үзэн ялагдалгүй босоо яваа Төгсцогт 2019 оны нэгдүгээр сарын 26-нд  Мэргэжлийн боксын “Даблю-Би-Си” болон “Аая-Би-Өү” холбооны дэлхийн аварга болж байсан Доминикан улсын боксчин Клаудио Марреротой 12 раунд тулалдах ажээ. Уг тулаан АНУ-ын Нью-Йорк хотын НБА-ийн "Бруклин Нэтс" багийн тоглолтоо хийдэг 17 мянган хүний суудалтай алдарт "Барклайс Центер” ордонд болно .

Мэргэжлийн боксын рингэнд огт ялагдалгүй арав дараалан ялсан Төгсцогтын хувьд энэ удаагийн тулаан карьерынх нь хамгийн чухал тулааны нэг юм. Учир нь Төгсцогт – Маррерогийн "дуэль"-д хэн ялсан нь “Аая-Би-Өү” холбооны 57,2 кг -ийн эзэнгүй байгаа Дэлхийн аварга цол бүсийг эзэмших юм.

Энэ тухай “Аая-Би-Өү” холбооны зүгээс албан ёсоор мэдээлсэн бөгөөд дараа нь “Даблю-Би-Си”-ийн Дэлхийн аваргын цол болон бүсийн төлөө дахин тулалдах эрхтэй болох юм байна.

Тулааныг олон улсын спортын “Fox” телевизээр шууд дамжуулна.

П.БАТ-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж