"Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам" мөрдөгдөж эхэллээ | News.MN

"Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам" мөрдөгдөж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

"Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам" мөрдөгдөж эхэллээ

"Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам" мөрдөгдөж эхэллээ

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2018/15 тоот тогтоолоор шинэчлэн батлагдсан “Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-ыг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороо батламжилснаар тус журмыг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс мөрдөж эхэллээ.

Энэхүү шинэчлэн батлагдсан журам нь хөрөнгө оруулагчдаас захиалга хүлээн авах арга тус бүрийн онцлогийг харгалзан үнэ тогтоох, хуваарилалт хийх зарчмыг олон улсын нийтлэг жишигт нийцүүлсний зэрэгцээ бусад журмуудтай давхацсан зохицуулалтуудыг хасч, практик хэрэглээнд нийцүүлэх өөрчлөлтүүдийг оруулсан болно. Тухайлбал, тухайн нийтэд санал болгож буй үнэт цаасны 50 хүртэлх хувийг стратегийн хөрөнгө оруулагчид хуваарилах эрхийг андеррайтерт олгох, тогтоосон үнийн аргын үед харилцагчийн захиалгыг нэг үнийн түвшинд хүлээн авч, хуваарилалтыг зөвхөн хувь тэнцүүлэх аргаар хийж, жижиг хөрөнгө оруулагчдыг дэмжих, дуудлага худалдааны үед захиалга бүртгэх хугацааг уртасгах зэрэг нэмэлт өөрчлөлтүүд үүнд багтсан юм.

Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолыг Энд дарж үзнэ үү.

“Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-ыг Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж