УИХ-ын гишүүн Д.Батцогт Ховд аймагт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2015.03.11-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Д.Батцогт Ховд аймагт ажиллалаа

УИХ-ын гишүүн Д.Батцогт, Г.Батхүү, Зам тээврийн яамны дэд сайд Х.Еражан нар Ховд аймагт зочилж нутгийн иргэдэд тулгамдаад байгаа нийгмийн олон  асуудлуудыг хөндөж ярилцлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батцогт иргэдтэй санал бодлоо солилцож Ховд аймгийн сумдад хатуу хучилттай зам тавих, зарим сумын дэд бүтэц, инжинер шугам сүлжээг шийдэх, цаашлаад жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж эмнэлгийн шинэ тоног төхөөрөмж нийлүүлэх, аймгийн цэцэрлэгүүдийн барилга шаардлага хангахгүй байгаа учир сайжруулах, Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцал гэдэг газар энэ онд багтаан усан цахилгаан станц барих зэрэг олон ажил өрнүүлэх тухайгаа тайлагнасан бол УИХ-ын гишүүн Г.Батхүү ярихдаа “Монголын ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө эвслийн Засгийн газар хамтран ажиллаж байна. Хууль эрхзүйн орчны өөрчлөлт дээр ихээхэн хэмнэлт гаргаж олон жижиг дарга нарыг цөөлж нэг удирдлагын системд оруулсан байгаа. Мөн баригдаж дуусаагүй барилга байгууламжуудыг дуусгах ажил өрнүүлсэн. Цаашлаад бидэнд уул уурхайгаа ашиглаж, сайн ажиллаж сайхан амьдрах боломж дүүрэн байна” гэв.

Тэгвэл Зам тээврийн яамны дэд сайд Х.Еражан зам тээврийн талаар иргэдийн сонирхсон асуултанд хариулж 2016 онд баруун бүс хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдоно гэдгийг мэдэгдэж өнгөрсөн онд Ховд аймгийн сумдад тавьсан замын ажлаа тайлагналаа.

Мөн Ардчилсан намын гишүүнээр элссэн 25 хүнд гишүүний батлах гардуулж, “Ховдын ирээдүй сан”-гийн тэтгэлэгт шалгарсан Жаргалант сумын Ерөнхий Боловсролын долоон  сургуулийн 11-р ангийн 14 сурагчид тэтгэлэг гардуулсан юм.

Ч.БУЛГАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж