Английн гүнж нас барахдаа маш их хэмжээний тамхины өртэй байжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Английн гүнж нас барахдаа маш их хэмжээний тамхины өртэй байжээ

Английн гүнж нас барахдаа маш их хэмжээний тамхины өртэй байжээ

Их Британийн Нэгдсэн Вант Улсын Хатан хаан агсан Викториагийн дөрөвдүгээр охин Луиза гүнж 1939 онд 91 насандаа таалал төгссөн бөгөөд тэрээр Лондон хотын нэгэн тамхины худалдаачинд 15 мянган шиллингийн өртэй байсан тухай бичиг баримт олдсон талаар тус улсын Үндэсний архивын газраас мэдээлжээ. Харин тэрээр тухайн үед 18 мянган шиллинг буюу одоогийнхоор 70 орчим сая еврогийн хөрөнгөтэй байсан байна. Түүхчдийн хэлж байгаагаар, язгууртан удмын хүний хувийн мэдээллийг олон нийтэд дэлгэх нь маш ховор тохиолдол ажээ.

Уг мөнгөн дүнг гаргахдаа тухайн үед хамгийн түгээмэл худалдаалагддаг байсан “300 Players”, “Woodbines” тамхийг хэрэглэдэг байсан байж магадгүй хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа хэдий ч түүхэн бичиг баримтуудад гүнжийн ямар тамхи татдаг байсан талаар ямар нэгэн мэдээлэл байдаггүй байна.

Луиза гүнжийн намтар судлаач Люсинда Хокслигийн мэдээлснээр, Луиза нь “архаг” тамхичин байсан ч уг зуршлаа ээжээсээ нуудаг байжээ. Харин түүний ах долдугаар Эдуард 1901 онд хаан ширээнд суусны дараа Луиса гүнж хааны ордны тамхи татах зориулалт бүхий тусгай өрөөнд тамхи татах боломжтой болсон гэнэ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж