Улсын аваргад түрүүлсэн бөх дэлхийн аваргад зодоглохоор боллоо

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Улсын аваргад түрүүлсэн бөх дэлхийн аваргад зодоглохоор боллоо

Улсын аваргад түрүүлсэн бөх дэлхийн аваргад зодоглохоор боллоо

Монголын чөлөөт бөхийн холбооноос (МЧБХ) зохион байгуулсан дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал өнөөдөр /2018.12.24/  Монголын үндэсний олимпийн хорооны байранд боллоо.

Уг хуралд, Б.Баттулга, А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, Б.Батзориг, Ө.Ууганбаяр, А.Энхээ, Ц.Хосбаяр, З.Дүвчин, О.Пүрэвбаатар, Б.Баяраа, Т.Сүхбаатар, Ц.Гантөгс, Ё.Бат-Дархан, Т.Энхтуяа, Б.Идэрсайхан, Ж.Дандар, Д.Гомбодорж, С.Мөнх-Дуулдах, П.Чулуунбаатар, Ш.Баянмөнх нарын дасгалжуулагчид уригдаж оролцсон юм.

Тус хурлаар 2019 оны зургадугаар сард болох насанд хүрэгчдийн УАШТ-нд эрэгтэй, эмэгтэй  жин тус бүрд түрүүлсэн бөхийг,  ирэх жилийн намар /2018.09.19-20-нд / Казакстан улсын Астана хотод болох насанд хүрэгчдийн ДАШТ-д эх орноо төлөөлүүлэн зодоглох эрхийг олгохоор боллоо. Эл шийдвэр нь, ирэх оны улсын аварга шалгаруулах  тэмцээний өрсөлдөөнийг улам ширүүн болгож буйгаараа онцлог юм.

МЧБХ сүүлийн хоёр жилд  ДАШТ-нд эх орноо төлөөлөн барилдах тамирчдыг сорилгоор тодруулж ирсэн. Энэ нь дасгалжуулагчдын үзэж буйгаар учир дутагдалтай байж,  шигшээ багийн амжилтад сөргөөр нөлөөлсөн  гэж үзэн  дээрх шийдвэрийг эцэслэн гаргасан аж.

Мөн шинэ оны эхээр ОХУ-ын Красноярск хотод зохион байгуулагдах Олимпийн хошой, Дэлхийн зургаан удаагийн аварга, Зөвлөлт холбоот улсын нэрт бөх Иван Ярыгины нэрэмжит бага дэлхийн аварга гэгддэг “Алтан -Гранпри” тэмцээн болох бөгөөд өнөөдрийн хурлаар тус тэмцээнд оролцох эрэгтэй багийн бүрэлдэхүүнийг хэрхэн сонгохыг шийдлээ. Ингэхдээ  жин тус бүрийн чансааны  эхний гуравт эрэмбэлэгдсэн тамирчдыг улсаа төлөөлж зодоглуулахаар болжээ.

                                                                                                     П.БАТ-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж