“Wings” сэтгүүлийн энэ удаагийн дугаарт юу нийтлэгдсэн бэ?

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

“Wings” сэтгүүлийн энэ удаагийн дугаарт юу нийтлэгдсэн бэ?

“Wings” сэтгүүлийн энэ удаагийн дугаарт юу нийтлэгдсэн бэ?

ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанаас эрхлэн гаргадаг “WINGS” товхимолын 2018 оны сүүлийн дугаар хэвлэгдэн гарлаа. Иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын мэдээлэл агуулдаг “WINGS”-ийн энэ удаагийн дугаарт “БОЙНГ-737 MAX” агаарын хөлгийн тухай, Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны талаар мэдээлэл гарчээ.

Түүнчлэн Нисгэгчгүй төхөөрөмж буюу Дроныг агаарын хөлөгтэй мөргөлдүүлж туршихад ямар хэмжээний гэмтэл учруулж байсан талаар сонирхолтой мэдээлэл нийтлэгдсэн байна.

Сүүлийн үед дрон нь нисч буй агаарын хөлөгт хэт ойртох болон мөргөлдөх тохиолдлууд олон улсад гарч байгаа нь нислэгийн аюулгүй байдалд таагүй нөлөөлж буй. Тиймээс уншигчид энэ туршилтын талаарх мэдээллийг сонирхохын зэрэгцээ Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанд албан ёсоор хандаж нисгэгчгүй төхөөрөмж хэрхэн ашиглах болон зөвшөөрөл яаж авах талаар мэдээлэл авч болохыг дуулгая.

Эх сурвалж: ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж