Шинэчлэн баталсан журмыг мөрдүүлэх сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Шинэчлэн баталсан журмыг мөрдүүлэх сургалт зохион байгууллаа

Шинэчлэн баталсан журмыг мөрдүүлэх сургалт зохион байгууллаа

Санхүүгийн зохицуулах хороо 2013 онд баталсан "Зохицуулалттай этгээдийн мэдээллийн сангийн журам"-ыг шинэчлэн “Хөрөнгийн зах зээлийн зохицуулалттай этгээдээс мэдээлэл ирүүлэх, түүнд хяналт тавих журам” нэртэйгээр батлан, мөрдүүлж эхэллээ. Хөрөнгийн зах зээлд оролцож буй этгээдүүдийн үйл ажиллагаа, түүнд хамаарах мэдээллийг нэгдсэн байдлаар бүрдүүлж, мэдээллийн баазыг бий болгон, тус зах зээлийн зохицуулалт, хяналтын тогтолцооны суурийг бүрдүүлэх зорилготой дээрх журамд үнэт цаас итгэмжлэн удирдах, хөрөнгө оруулалтын менежмент, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө итгэмжлэн удирдах, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, кастодианы үйл ажиллагаа эрхлэгчдээс мэдээлэл авах зохицуулалтыг нэмж оруулснаар салбарын оролцогчдыг иж бүрэн хамруулж чадахаар болж буй юм.

Журам шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан мэдээлэл ирүүлэх үүрэгтэй байгууллагуудад зориулсан сургалт зохион байгууллаа. Сургалтанд хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүдийг хамруулж, Хорооны мэдээллийн системээр тус тусын мэдээллийг хэрхэн мэдүүлэх талаар зааварчилгаа өглөө.

Журмыг шинэчлэн баталж мөрдүүлснээр Хороо санхүүгийн зах зээлд оролцогчдын ирүүлсэн мэдээлэлд үндэслэн дүн шинжилгээ, судалгаа, тайлан, нэгтгэл бэлтгэн гаргах, тэдгээрт үндэслэн зохицуулалтын орчинг боловсронгуй болгох үйл ажиллагаагаа илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн шинэчлэгдсэн журам хэрэгжсэнээр мэргэжлийн зуучлагч, санхүүгийн байгууллага, дэд бүтцийн байгууллагууд зэрэг зах зээлийн харилцаанд оролцож буй оролцогчдын үйл ажиллагаанд тавигдах хяналт сайжирч, санхүүгийн залилан гарах, улмаар хөрөнгө оруулагч, харилцагчдын эрх ашиг хохирохоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Эх сурвалж: СЗХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж