Трампын алдрын одыг хуурамч цусаар буджээ

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Трампын алдрын одыг хуурамч цусаар буджээ

Трампын алдрын одыг хуурамч цусаар буджээ

Холливүүдийн алдрын гудамжинд орших АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын алдрын од дахиад л халдлагад өртжээ.  Лхагва гаригт /2018.12.19/ болсон Амьтны эрхийг хамгаалах байгууллагын /PETA/ жагсаалын үеэр Ерөхийлөгчийн алдрын одон дээр хас тэмдэг зурж, хараалын үгс бичсэн байсан юм. Ерөнхийлөгчийн алдрын одонх дээр зурсан хас тэмдгийг арилгаад удаагүй байтал дахин түүний одыг цусан улаанаар будсан байв. Энэхүү жагсаал нь “Forever 21” брэнд хонины ноосыг хувцас үйлдвэрлэлдээ ашиглахыг эсэргүүцсэн жагсаал байсан бөгөөд хэргийг үйлдсэн этгээд нь “PETA” байгууллагад ажиллаж байгаад халагдсан нэгэн эр байжээ.

Өнгөрсөн есдүгээр сард өөрийгөө “Хуванцар Есүс” хэмээн нэрлэсэн гудамжны уран бүтээлч залуу Трампын алдрын одны дээгүүр шоронгийн торон хаалт хийж байсан. Дональд Трампыг АНУ-ын ерөнхийлөгч болсноос хойш түүнийг эсэргүүцсэн иргэд одыг эвдэж сүйтгэх, дээр нь жорлонгийн суултуур авчирч тавих, бие засаж буй дүр үзүүлэх гэх мэтээр эсэргүүцлээ илэрхийлж байсан байна.

 

Эх сурвалж: TMZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж