Пап лам орон гэргүй хүмүүст зориулж эмнэлэг нээжээ | News.MN

Пап лам орон гэргүй хүмүүст зориулж эмнэлэг нээжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Пап лам орон гэргүй хүмүүст зориулж эмнэлэг нээжээ

Пап лам орон гэргүй хүмүүст зориулж эмнэлэг нээжээ

Пап лам Францис өнгөрсөн Бямба гаригт /2018.12.22/ Ромын орон гэргүй хүмүүст зориулан гэгээн Питерийн талбайн ойролцоо шинэ эмнэлэг нээж байгаагаа зарлажээ. Ромын “Каритас” буяны байгууллагын мэдээлснээр Ром хотод 16’000 гаруй орон гэргүй хүмүүс байгаа аж.

Сайн дурын эмч нараар боловсон хүчнээ бүрдүүлсэн тус эмнэлэг нь долоо хоногийн гурван өдөр ажиллах бөгөөд зорин ирсэн орон гэргүй хүмүүст үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх юм. Орон гэргүй хүмүүс оймс, гутлаа барагтай бол сольж, хөлөө угаадаггүй тул тэдний эрүүл мэндэд хамгийн их тулгамддаг асуудал нь мөөгөнцөр, цэврүү, эвэр зэрэг хөлийн өвчин байна. Тиймээс долоо хоногт нэг удаа энэ чиглэлээр мэргэшсэн эмч нарыг ажиллуулах ажээ.

Түүнчлэн шинээр нээгдсэн эмнэлгийн байранд орон гэргүй хүмүүс ирж үнэгүй усанд орох, үсээ засуулах боломжтой юм. Ватиканы шуудангийн газар байрлаж байсан тус байранд саяхан засвар хийж, эмнэлэг болгон тохижуулсан аж. Шинэ эмнэлэг нь Даваа, Мягмар, Бямба гаригуудад ажиллах бол үлдсэн өдрүүдэд нь энгийн иргэд болон жуулчид ирж анхны тусламжийн үйлчилгээг үнэгүй авах боломжтой болох юм.

Эх сурвалж: Ройтерс

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж