Татварын албаны хуулийн мэргэжилтэн, магадлагчдын сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Татварын албаны хуулийн мэргэжилтэн, магадлагчдын сургалт эхэллээ

Татварын албаны хуулийн мэргэжилтэн, магадлагчдын сургалт эхэллээ

Татварын албанд ажиллаж буй хуулийн мэргэжилтэн, магадлагчдын мэдлэгийг дээшлүүлэх, чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон хүндрэлтэй асуудал, тэдгээрийг хамтран шийдвэрлэх, харилцан туршлага солилцож, хамтдаа хөгжих зорилготой “Татварын албаны хуулийн мэргэжилтэн, магадлагчдын сургалт” өнөөдөр эхэллээ. Сургалтыг танхимын болон онлайн хэлбэрээр зохион байгуулах бөгөөд Татварын албадын хуулийн мэргэжилтэн, магадлагчид хамрагдлаа.

Сургалтыг Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга Б.Болдбаатар нээж, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Татварын албаны хуулийн мэргэжилтэн, магадлагчдын энэ удаагийн сургалт Татварын багц хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэж буйцаг үед болж байгаагаараа онцлогтой болж байгааг дурьдаад сургалтад хамрагдагсдад амжилт хүслээ.

Энэ удаагийн сургалтаар ХХХГ-ын Татварын улсын ахлах байцаагч Д.Мөнхтуул “Өргөн барьсан Татварын багц хуулийн үзэл баримтлал, шинэчлэлийн асуудал”, ТЕГ-ын дэргэдэх МТЗ-ийн нарийн бичгийн дарга Ш.Цогзолмаа “Татварын улсын байцаагчдаас гаргаж буй нийтлэг зөрчил, анхаарах зүйлс”, ТЕГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын Архивын эрхлэгч А.Болормаа “Архив, албан хэрэг хөтлөлтийн журам”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн сэтгэл судлаач Ш.Батболд “Хуульч мэргэжлийн сэтгэл зүйн онцлог” зэрэг сэдвээр илтгэл тавилаа.

Мөн “Татварын өр барагдуулах чиглэлээр хэрэгжүүлсэн сайн туршлага” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Эх сурвалж: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж