Ц.Сандуй “зохиолч” болно

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Ц.Сандуй “зохиолч” болно

Ц.Сандуй “зохиолч” болно

2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр 60 тэрбум гэх хэрэг гарч ирснээс хойш МАН-ынхан өнөөдөр ч энэ “хэрэг”-тэйгээ зууралдсаар байна. Хамгийн сүүлд гэхэд ЖДҮХС-аас зээл авсан сайд, гишүүд өөрсдийн хэргийг далдлахын тулд 60 тэрбумын хэргийг дахин гаргаж ирэв. Гэхдээ энэ хэрэгтэй холбогдож, хариуцлага хүлээсэн нэг хүн бол Ц.Сандуй. НИТХ-ын дарга, нийслэлийн МАН-ын хорооны даргын ажлаа өгснөөс хойш Ц.Сандуй “алга” болчихсон. Нэг хэсэг түүний талаар хэвлэлийхэн ч бичихээ больсон байсан ч өнгөрсөн долоо хоногт хуралдсан МАН-ын Бага хурал дээр Ц.Сандуй гарч ирэв.

Түүний дараа Ц.Сандуй хэвлэлд ярилцлага өгч, 60 тэрбумын талаар ном бичихээ ч дурджээ. Тэрбээр, “Яваандаа 60 тэрбумын асуудлаар ном бичнэ гэж бодож байгаа. Энэ хэргийг мухарласны дараа юу болсон талаар бичих юм маш их юм бий. 60 тэрбумын гэх энэ зохиомол хэрэг надад том сургамж өглөө” гэжээ. Мөн тэрбээр 60 тэрбумын гэх хэргийг удаа дараа хуулийн байгууллага шалгасан ч хэрэгсэхгүй болсон. Зөвхөн улс төрийн зорилгоор л ашиглаад байна гэдгийг ч ярилцлагадаа тодотгожээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж