Үзэсгэлэнт гүнж, үлгэрийн баатартай “Гранд”

Хуучирсан мэдээ: 2015.03.11-нд нийтлэгдсэн

Үзэсгэлэнт гүнж, үлгэрийн баатартай “Гранд”

Энэ онд 5 дахь жилийнхээ ойтой золгож буй “Гранд” сэтгүүл шинэ он гарсаар сард 2 дугаар буюу, 14 хоног тутам уншигчдын гар дээр очдог болсон. Энэ удаад №57 худалдаанд гарчээ. Шинэхэн дугаарын гялбаа нь үзэсгэлэнт гүнж, сэтгүүлч, нийтлэлч Д.Болдхуяг, сэтгүүлч, зохиолч Б.Шүүдэрцэцэг нарын том охин Б.Амина. Дөнгөж 23-хан настай индивидуаль тэрбээр фэшн блог хөтөлдөг, балетаар хичээллэдэг, философи сонирхдог гэхчлэн орчин цагийн гүнжид байх бүх хэв шинжийг өөртөө агуулсан, үлгэрийн баатарт дуртай үзэсгэлэнт охин. Дур зоргоороо, танхи охины ертөнц танд тун сонирхолтой байх болов уу. Тэр бол NEW GENERATION.

Дугаарын онцгой зочин, Exclusive ярилцлагын эзэн түүхч, доктор Б.Өлзийбаатар. Түүхийн сонсдог СД гаргаж, энэ цаг үеийнхний анхааран сонсож буй энэ эрхэм ярилцлагандаа   хотын соёл, Монголын түүхийн соёл тэргүүтэй олон чухал сэдвээр үзэл бодлоо хуваалцсан нь хүн бүрийн уншвал зохилтой ярилцлага болжээ.  Цаашилбал уламжлалт “Гранд сонгодог” булан суут зураач, реализмын эцэг гэгддэг Густав Курбегийн намтар уран бүтээлийг онцолсон бол “Гранд fashion” буланд “Диор”-ын эрхэмсэг хатагтай Т.Батчулууныг дурандсан нь таны танин мэдэхүйд ихийг өгөх буй за. Түүнчлэн шинэ сонирхолтой, сенсаацитай мэдээ материал, цоо шинэ папараци, фото зураг угаас баялаг байдаг тэр даацаа алдаагүй байна. Ялангуяа сар шинийн өдрүүдэд хэн юу өмссөн, хэний адуу хурдалж, хэний хүү, охин өссөнийг “Гранд”-ын хөдөлмөрч дуран сайтар дурандсан байна. Дашрамд нэмж дуулгахад “ Гранд” сэтгүүлийн 2-р улирлын захиалга орон даяар явагдаж байгаа бөгөөд та өөрт ойрхон шуудангийн салбар, шуудангийн хайрцгаараа дамжуулан захиалвал орчин цагийн их хотын амьдрал, сонин хачин, амбицтай мэдээ, мэдээллээс агшин ч холдохгүй байж болох нь ээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж