Холливудын супер од Жонни Депп Австрали улсад гарандаа гэмтэж, хагалгаа хийлгэсэн байна. Австралид Жонни Депп “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шинэ ангийн зураг авалтанд орж буй юм. Тэрээр Карибын тэнгисийн дээрэмчид кинонд ахмад “Жек Спарроу”-ын дүрийг бүтээхээр ажиллаж байгаа билээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Жонни Депп киноны зураг авалтгүй амралтын өдөр гарандаа гэмтэл авсан гэнэ. Одоогоор тэрээр АНУ-ын Лос-Анжелес хотод эргэж ирээд буй бөгөөд киноны зураг авалт хоёр долоо хоногоор хойшилжээ.
“Карибын тэнгисийн дээрэмчин” киноны шинэ анги "Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales" ирэх 2017 оны долдугаар сарын 7-нд нээлтээ хийх тов зарласан юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence-France Presse