Японд төрөлтийн тоо түүхэн дэх хамгийн бага үзүүлэлттэй гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Японд төрөлтийн тоо түүхэн дэх хамгийн бага үзүүлэлттэй гарчээ

Японд төрөлтийн тоо түүхэн дэх хамгийн бага үзүүлэлттэй гарчээ

Японы улсын Хөдөлмөр эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамнаас гаргасан статистик мэдээгээр 2018 он тус улсын хувьд төрөлтийн тоо хамгийн бага байжээ. 1899 оноос эхлэн төрөлтийн тоог бүртгэж эхэлсэн Япон улсад энэ онд 921,000 хүүхэд мэндэлсэн байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 25,000-аар буурсан үзүүлэлт юм. Харин нас баралтын тоо нь 1,3 сая байгаа аж. Япон улс бол дэлхийн хамгийн өндөр насжилттай орон бөгөөд хүн амынх нь 20 гаруй хувь нь 65-аас дээш насныхан байдаг.

Энэ оны байдлаар нийт хүн амын тоо 124 сая байгаа бол 2065 он гэхэд 88 сая болж буурна гэсэн статистик гарсан байна.Ерөнхий сайд Шинзо Абэ 2060 он гэхэд хүн амын тоог 100 саяас буулгахгүй байх бодлого барьж байгаа. Энэ хүрээнд Японы Засгийн газар 2017 онд  бага орлоготой гэр бүлийн хоёр ба түүнээс доош насны хүүхдүүдийн өдрөөр харах үйлчилгээ болон 3-5 настай хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролд зориулж хоёр их наяд иен буюу 18 тэрбум ам.доллар төсөвлөж байгаагаа зарласан.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж