Ээж охин хоёр 30 минутын зайтай амаржжээ

Хуучирсан мэдээ: 2015.03.11-нд нийтлэгдсэн

Ээж охин хоёр 30 минутын зайтай амаржжээ

Америкийн Флоридо мужид амьдардаг ээж, охин хоёр нэгэн өдөр төрсөн тохиолдол болжээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 19-ны оройны 6 цаг 29 минутад ээж Angela(37) нь тавдахь охиноо төрүүлж, түүнээс 30 минутын дараа том охин Teranlsha (20) анхныхаа хүүг төрүүлсэн байна.

Том охин Teranlsha нь хүүхдээ төрүүлэхээр урьд өдөр нь мужийнхаа эмнэлэгт хэвтсэн ч, өвдөлт өгөхгүй байснаар хүлээж байжээ. Охинтойгоо адил төрөхөөр бэлдэж байсан ээж нь гэнэт өвдөн, яаралтай эмнэлэгт хүргэгдэж, том охиноосоо түрүүлж хүүхдээ төрүүлсэн байна. Ээжийнхээ төрсөнийг мэдсэний дараа Teranlsha хүүгээ төрүүлжээ.

Ээж, охин хоёрын хүүхдүүдийг эх барьж авсан Zakhary эмч: "Би 29 жил хүүхэд эх барьж авсан ч ийм төрөлт анх удаа болж байна. Насан туршдаа дурсаж явах байх" хэмээн ярьжээ.

Эх сурвалж: www.insight.co.kr

Б.БИЛГЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж