Испани, Канад улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Испани, Канад улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулна

Испани, Канад улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулна

Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг Агаарын харилцааны хэлэлцээрийн тухай ээлжит “ICAN 2018” хурал Кени Улсын Найроби хотноо энэ сарын сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Энэхүү хурлын зорилго нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гишүүн улсуудад нэг дор хоёр талт агаарын харилцааны тухай олон уулзалт хэлэлцээ хийх, бусад улсуудтай харилцаа холбоо үүсгэх, тулгамдаж буй асуудлын талаар ярилцах, туршлага солилцох томоохон боломжийг олгодог чухал арга хэмжээ юм.

​​Иргэний нисэхийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Б.Алтанцомоор ахлуулсан Монгол Улсын төлөөлөгчид энэ удаагийн ICAN 2018 хуралд оролцох үеэрээ Итали, Грек, Испани, Канад, Турк, Малайз, Нидерланд, Сейчел, Австрали, ИБУИНВУ зэрэг улсуудтай Агаарын харилцааны асуудлаар уулзалт хийж, зарим хэлэлцээрийн төслийг харилцан тохиролцож ажиллалаа.

АГААРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛҮҮДИЙГ ҮЗЭГЛЭВ

Зам, тээврийн сайдын 2014 оны 172 дугаар тушаалаар батлагдсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 63, 64 дүгээр заалтад Европын холбооны гишүүн улсуудтай Агаарын харилцааны тухай хоёр талын хэлэлцээрийг шинээр байгуулна гэж заасан байдаг. Үүний дагуу Грек, Испани Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчидтэй Б.Алтанцом дарга уулзаж Агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар хэлэлцээрийн төсөл харилцан тохиролцож үзэглэлээ. Мөн Зам, тээврийн сайдын 2014 оны 172 дугаар тушаалаар батлагдсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 61 дүгээр заалтад Канад улстай Агаарын харилцааны тухай хоёр талын хэлэлцээрийг шинээр байгуулна гэж заасны дагуу Канад Улсын Иргэний нисэхийн ерөнхий газартай Агаарын харилцааны хэлэлцээрийн төсөл харилцан тохиролцож үзэглэв.

АЯЛЛЫН ДУГААР ХУВААН АШИГЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Олон улсын хуралд оролцсон Монголын төлөөлөгчид Нидерландын Вант Улс болон Малайзын Иргэний нисэхийн байгууллагын төлөөлөлүүдтэй мөн уулзаж Аяллын дугаар хуваан ашиглах зохицуулалт тохирсон Санамж бичиг байгуулсан. Түүнчлэн Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын талаас Европын Холбооны гишүүнээс гарч буйтай холбогдуулан хоёр улсын Засгийн газар хооронд 2000 онд байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрийн томилгоо, зөвшөөрөл зүйлд өөрчлөлт оруулах санал ирүүлсэний дагуу ИБУИНВ-ын төлөөлөгчидтэй уулзаж холбогдох асуудлуудыг тусгасан “Уулзалтын тэмдэглэл”-д гарын үсэг зурлаа.

Эх сурвалж: ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж