Хөлөг онгоц булаан авсан ч цагаачид бууж өгчээ | News.MN

Хөлөг онгоц булаан авсан ч цагаачид бууж өгчээ

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Хөлөг онгоц булаан авсан ч цагаачид бууж өгчээ

Хөлөг онгоц булаан авсан ч цагаачид бууж өгчээ

Их Британийн тусгай алба Темза мөрний адагт хөлөг онгоц булаан авсан дөрвөн цагаачийг баривчилжээ. Италийн компанид харьяалагддаг, ачаа тээврийн “Grande Tema” хөлөг онгоц Нигерийн боомтоос хөдөлж, Африкийн баруун эрэгт зогсох үеэр цагаачид халдсан байна.

Темза мөрний адагт төмөр саваа, хутгаар зэвсэглэсэн цагаачид хөлөг онгоцны багийнхныг “Эрэгт дөхөж оч” хэмээн шаардан сүрдүүлж эхэлжээ. Гэвч Их Британийн Тэнгисийн цэргийн хүчний 25 хүний бүрэлдэхүүнтэй тусгай алба ирэхэд цагаачид тэр дороо бууж өгсөн байна. Бүх цагаачийг баривчилсан бөгөөд хөлөг онгоцны багийн гишүүдээс гэмтэж хохирсон хүн байхгүй аж.

Эх сурвалж: Вести

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж