Сураггүй алга болсон малчны цогцсыг олжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Сураггүй алга болсон малчны цогцсыг олжээ

Увс аймгийн Малчин сумын Баянмандал багийн Баруун сарвах гэдэг газарт энэ сарын 20-ны өдрийн 22.00 цагт  тус сумын харьяат малчин 24 настай эрэгтэй  О сураггүй алга болжээ. Тэгвэл өчигдөр /2018.12.23/ 10.55 цагт түүний цогцсыг тус сумын Баянмандал багийн Бужиндаа гэдэг газраас олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Түүний алга болсон Баруун сарвайх гэдэг газар нь аймгийн төвөөс баруун зүгт 135 км-т, сумын төвөөс баруун урд 53 км-т байдаг  бол цогцсыг гэрээс нь зүүн хойд зүгт гурван км-т байх газраас олжээ.

Хэргийг тодруулбал, талийгаач малчин Х-гийнд очно гэж гэрээсээ гараад сураггүй алга болсон байна. Түүний унаж явсан морь нь маргааш нь буюу арванхоёрдугаар сарын 21-ний  өдрийн 10.00  цагт хотондоо  иржээ.  Ар гэрийнхэн нь  аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгч дуудлагын  дагуу  арван алба хаагч, орон нутгийн сайн дурын иргэд гэхчлэн  нийт 30 хүн хоёр автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Э.БУРАМ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж