Ж.Мөнхбат Ерөнхийлөгч болжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Ж.Мөнхбат Ерөнхийлөгч болжээ

Ж.Мөнхбат Ерөнхийлөгч болжээ

МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоо шинээр байгуулагдаж  анхдугаар хуралдаанаа өчигдөр /2018.12.23/ УДЭТ-т хийсэн.

Тус холбооны анхдугаар хуралдаанд 21 аймаг, есөн дүүргийн 300 гишүүд дэмжигчид оролцож намдаа үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцжээ. МАН-ын гишүүд дэмжигчдийн холбооны үйл ажиллагаа цаашид намынхаа эгэл жирийн гишүүд, дэмжигчдийн дуу хоолойг хүргэх, МАН-ын үнэт зүйл, үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх, намынхаа дотоод ардчиллыг бий болгох, мөн намынхаа эв нэгдлийг тууштай дэмжих зорилготой аж.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хуралдааны үндсэн илтгэлийг тавьж тэрбээр “МАН ард түмнийхээ итгэлийг тодорхой хэмжээгээр алдаж мөн энэ хэрээр нэр хүндээ унагааж байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүн Монголын ард түмний ялалт байсан. Гэтэл сүүлийн үед манай намын зарим нөхөд МАН-ын ялалт байсан мэтээр андуурах боллоо.  Урьд өмнө нь МАН-д байгаагүй улс төрийн өрнөл, үйл явдал, үзэгдэл болж байна" гэдгийг  илтгэлдээ тодотгосон.

Хуралдааны гол хэсэг  тус холбооны  Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүд, Бага хурлын гишүүдийг сонгосон нь. МАН-ын гишүүд дэмжигчдийн холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат сонгогдож,  Бага хурлын  109 гишүүн томилогджээ.

 Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
58
ТэнэглэлТэнэглэл
13
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж