Талхны үнээс болж, Ерөнхийлөгчөө огцруулахаар жагсаж байна

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Талхны үнээс болж, Ерөнхийлөгчөө огцруулахаар жагсаж байна

Талхны үнээс болж, Ерөнхийлөгчөө огцруулахаар жагсаж байна

Судан улсад өрнөж буй, өнгөрсөн Лхагва гаригт эхэлсэн жагсаал өдөр ирэх тусам ширүүн уур амьсгалтай болж байна. Инфляцын түвшин ихэсч, мөнгөн тэмдэгт нь үнэгүйдэн, хоол хүнсний хомсдолд ороод байгаа тус улсад хүмүүсийн амьжиргаагаа залгуулдаг гол хүнс болох талхны үнэ огцом өссөнөөр ард иргэдийнх нь уур хилэн бадарчээ.

Жагсагчдын шаардаж байгаа гол зүйл нь улс орноо хэцүү нөхцөл байдалд аваачсан Ерөнхийлөгчийг огцруулах асуудал.  Нэг намын тогтоосон “тоталитар” дэглэмийг нурахыг шаардан, “эрх чөлөө!” хэмээн тэд орилж байна. Нийслэл Хартоум болон Нил мөрний дагуу орших Омдурман болон бусад хэд хэдэн хотод жагсаал цуглаан өрнөж байгаа юм. Нийслэл дэх жагсагчид парламентын ордон руугаа дайрахыг оролдсон ч цагдаа нарын хүчинд дарагдсан байна. Мөн өнөөдрөөс /2018.12.14/ эхлэн орон даяар олон албан байгууллагууд нь ажил хаялт зарлахаар болжээ.

Ард түмний тэмцэл эсэргүүцэл хүчтэй байгаагаас үүдэн цагдаа нар хүч хэрэглэхээс өөр аргагүй болсон бөгөөд улс орон даяар онц байдал зарлаж, хэд хэдэн мужид хөл хорио тогтоосон байна. Цагдаа нартай мөргөлдөх үеэр найман хүн нас барсан гэх боловч Суданы сөрөг хүчний удирдагч Садик ал-Мадигийн хэлснээр амиа алдсан хүний тоо үүнээс хавьгүй их байгаа аж.

“Суданы цэрэг хүчний байгууллагууд нь эх орон, ард иргэдийнхээ төлөө байдгийн сацуу үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд цус, нэр төр, хөрөнгө мөнгөө харамгүй зарцуулахад бэлэн” хэмээн Суданы Батлан хамгаалахынхан мэдэгджээ.

Судан улсад эдийн засгийн хямрал, өлсгөлөн газар аваад байгаа бөгөөд сүүлийн нэг сарын хугацаанд байдал улам дордсон аж. Улсын гадаад валютын нөөц хомсдож, инфляц өндөр үзүүлэлттэй байгаагийн дээр нийслэл Хартоум тэргүүтэй хэд хэдэн хот хоол хүнс болон шатахууны хомсдолд ороод байгаа юм. Судан улс 1956 онд Британийн эзэнт гүрэн ба Египетийн хаант улсаас тусгаар тогтносноос хойш өнөөг хүртэл цэргийн засаглал ноёрхож байна.

Эх сурвалж: DW

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж