Азийн оюутны спортын холбооны хурал Монголд болно

Хуучирсан мэдээ: 2015.03.11-нд нийтлэгдсэн

Азийн оюутны спортын холбооны хурал Монголд болно

Азийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүдийн ээлжит хурал Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 2015 оны 05 сарын 22-25-нд Туушин зочид буудлын цогцолборт болно.

Хурлаар Азийн ОСХ-ны стратегийн төлөвлөгөө, дүрмийн төсөл, хөгжлийн хэтийн төлөв зэрэг Ази тивд оюутны спортыг хөгжүүлэхтэй холбоотой бодлогын асуудлыг хэлэлцэн шийдвэлэхээр төлөвлөжээ. Хурлаар 2015 онд болох Азийн оюутны аварга шалгаруулах шатар, 3х3 сагсан бөмбөг, дугуй, футзалын тэмцээнийг зохион байгуулах бэлтгэл ажлын явцыг хэлэлцэх ба 2014 онд Хятадын Тайваньд явагдсан сагсан бөмбөгийн тэмцээний тайланг авч үзнэ. Түүнчлэн 2016-2017 онд Ази тивд явагдахаар төлөвлөж байгаа тэмцээнүүдийн хуваарийг батлан, зохион байгуулах улс орнуудын төлөөлөгчдийн саналыг сонсон шийдвэр гаргах ажээ.


 

Энэхүү хуралд Азийн ОСХ-ны Ерөнхийлөгч, БНХАУ-ын иргэн Зан Шиншенг, Тэргүүн дэд ерөнхийлөгч, АНЭУ-ын иргэн Ал-Хай Омар, Дэд ерөнхийлөгч БНСУ-ын иргэн Чан Хосин, Дэд ерөнхийлөгч Хятадын Тайваны иргэн Чен Куннин, Ерөнхий нарийн бичгийн дарга Хонгконгийн иргэн Кенни Чоу, Ерөнхий нарийн бичгийн даргийн орлогч БНХАУ-ын иргэн Шуе Яанчин, Ерөнхий санхүүч Сингапурийн иргэн Сеетов Чен, Гишүүд Д.Жаргалсайхан Монгол улсын иргэн, Талебпоур Махди Иран улсын иргэн, Хисато Игараши Япон улсын иргэн, Праяоонлат Прееча Тайланд улсын иргэн, Аудитор Хан Бон Еон БНСУ-ын иргэн, Дотоод аудитор Кайрат Закирянов Казакстаны иргэд нар оролцоно.

Эх сурвалж: www.mssf.mn
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж