Ц.Даваасүрэн: Шахмал түлш утааг 50 хувиар бууруулна

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Ц.Даваасүрэн: Шахмал түлш утааг 50 хувиар бууруулна

Ц.Даваасүрэн: Шахмал түлш утааг 50 хувиар бууруулна

Эрчим хүчний  сайд Ц.Даваасүрэнгээс  сайжруулсан шахмал түлшний  талаар дараах тодруулгыг  авлаа.


-Жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулах ажлын явц ямар байна.  Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд  яамны зүгээс хэрхэн анхаарч байна вэ?

-Яамны зүгээс айл өрхүүдийн эрчим хүчний чадлыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Зуны хугацаанд зүгээр суугаагүй. Энэ хугацаанд нийтдээ  нийслэлийн 42 мянган айл өрхүүдэд 4 квтын халаагуур цахилгаан хэрэглэх боломжийг бүрдүүлж өгсөн. Өөрөөр хэлбэл, дээрх тооны айл өрх өнөөдөр дулааны асуудлаа цахилгаанаар  шийдвэрлэх боломж бүрдсэн гэсэн үг.   Ирэх оны тавдугаар сарын 1-нээс түүхий нүүрсийг  ахуйн хэрэглээнд ашиглахгүй болсонтой холбогдуулан түүхий нүүрсийг орлох сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг сарын өмнө ашиглалтад оруулсан.   Эхний шугамаар 200 мянган тонн орчим сайжруулсан шахмал түлш жилд үйлдвэрлэнэ. Үүнийгээ дахин хоёр шугамаар өргөтгөнө. Ингэснээр жилд 600 мянган тонн сайжруулсан  шахмал түлш үйлдвэрлэдэг болно. Улаанбаатарын нийт хэрэгцээг хангах хүчин чадалтай болно гэсэн үг. Ирэх оны арваннэгдүгээр сар гэхэд үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллана. Ирэх жил айл өрхүүд маань сайжруулсан түлш түлнэ. Ингэснээр  агаарын бохирдол доод тал нь 50 хувиар буурна.

-Сайжруулсан түлшний үнэ нь ямар байх вэ?

-Одоогийн түүхийн нүүрсний үнээс дээш гарахгүй. Мөн түүхий нүүснээс  илчлэг нь хоёр дахин илүү. Сайжруулсан шахмал түлшний хувьд олон улсын стандартыг хангасан.

-Түгээлтийг хэрхэн зохицуулах уу?

-Түүхий нүүрсний  сүлжээний адил түгээлт хийгдэнэ. Ер нь  түгээлтийн хувьд асуудал байхгүй. Харин хадгалалтын асуудал бий. Яагаад гэвэл 200 мянган тонн сайжруулсан түлш хадгалахад энэ хэмжээний байр савны шаардлага гарна. Тийм учраас шинээр дөрвөн шахмал түлшний складыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа. Мөн Батлан хамгаалах яамны агуулахуудад нөөцөлнө гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Шахмал түлшний эрэлт хэр байна вэ? 

-Сайжруулсан шахмал түлшний эрэлт маш их байна. Үйлдвэр  сард 10 мянган тонн сайжруулсан шахмал түлш  үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор хэрэглээнд нийлүүлээгүй, нөөцөлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж