Богдхан ууланд зэрлэгшсэн нохойн устгал явагдаж дууслаа

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Богдхан ууланд зэрлэгшсэн нохойн устгал явагдаж дууслаа

Богдхан ууланд зэрлэгшсэн нохойн устгал явагдаж дууслаа

Богдхан ууланд сүрэглэн явдаг зэрлэгшсэн ноход элбэгшин гөрөөс, туулай, тарвага зэрэг амьтад барьж, ууланд аялж буй иргэд рүү дайрах явдал гарч байгаа, хотын тэлэлтээс шалтгаалан тархац нутаг нь улам бүр хумигдаж буй зэрлэг амьтад зэрлэгшсэн нохойд хөөгдөн суурин газар руу шахагдан орж ирж байгаатай холбогдуулан байгаль хамгаалагчдын явуулсан судалгааг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 19-нөөс 12 дугаар сарын 19-нийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 4, 8, 11, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн тусгай хамгаалалттай газар нутаг, Туулын шугуй орчмоор зэрлэгшсэн нохой устгалын нэг сарын аянг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, нийслэлийн Байгаль орчны газар, Хот тохижилтын газартай хамтран зохион байгуулж дууслаа.  Нийт  195 зэрлэгшсэн нохойг устгасан байна.

Иймд иргэд та бүхэн ууланд аялахдаа амьтан хооллохгүй, нохой төөрүүлж хаяхгүй, сул чөлөөтэй тавихгүй байхыг уриалж байгаа бөгөөд харъяа нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчдад зэрлэгшсэн нохдын талаар мэдээлэл өгч хамтран ажиллахыг хүсье гэж нийслэлийн Байгаль орчныг газраас мэдээллээ.    

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж