Мария Трошкова
Фото: Branislav Šimončík / Brejk
Словакийн засгийн газрын тэргүүн Роберт Фицо (Robert Fico) өөрийнх нь туслахыг шүүмжилсэн сэтгүүлчдийн шүүмжлэлд хариулсан тухай Spectator мэдээлэв. Орон нутгийн хэвлэлээр 28 настай Мария Трошковагийн (Mária Trošková) хэтэрхий задгай зургийг нийтэлсэн байлаа. Зурагт туслах бүсгүй цээж нүцгэн байсан нь нийтийн сүлжээгээр нэлээдгүй дуулианыг мандуулжээ.
Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас Трошковагийн албан тушаалд түүний өмнө нь авахуулсан зургууд ямар нэг нөлөөгүй гэжээ. Гэхдээ ерөнхий сайдын албаныхан түүнийг ямар шалгуураар туслахаар авсан тухай сэтгүүлчдийн асуусан асуултад хариулж чадаагүй байна.
Pluska, Dennik N Daily вэб эхлээд зургуудыг нийтэлсэн байснаас зүүн Европын орнуудын сайтууд хуулан тавьсан байлаа. Сэтгүүлчид Фицогийн туслахаар бүсгүйг томилогдсоны дараа түүний зургуудыг моделийн агентлагийн фото архиваас олжээ. Трошкова эрчүүдэд зориулагдсан сэтгүүлд өмнө нь зургаа авахуулж байсан учир зарим зургууд нь нийтэд хүртээлтэй байлаа.
Үүний өмнө ерөнхий сайд Фицо залуу хөөрхөн бүсгүйчүүдэд татагддаг сул талтайг шар сайтууд мэдээлдэг байнжээ. Түүний өмнөх нэгэн туслах Яна Халазова (Jana Halászová) ерөнхий сайдтай хайр сэтгэлийн холбоотой болсон гэж шүүмжлэгдсэний дараа 2013 онд ажлаасаа халагдаж байжээ.
Өдгөө 50 настай Роберт Фицо Словакиин ерөнхий сайдаар 2012 оноос ажиллаж байна. Өмнө нь тэрээр 2006 – 2010 онуудад ерөнхий сайд байлаа.
Түүний шинэ туслах Мария 2007 онд “Хорвоогийн мисс” уралдаанд оролцсон ч ямар нэгэн шагнал аваагүй байна. Мария Трошкова өнөөгийн тушаалаа авахаас өмнө гоёл чимэглэлийн дэлгүүрт ажиллаж байжээ.
2015.03.05, Фото: modelmanagement.com
Бэлтгэсэн Ш.МЯГМАР