Сүү ХК “Энтрепренер-2018” шалгаруулалтын Гранпри шагналын эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Сүү ХК “Энтрепренер-2018” шалгаруулалтын Гранпри шагналын эзэн боллоо

Сүү ХК “Энтрепренер-2018” шалгаруулалтын Гранпри шагналын эзэн боллоо

60 жилийн түүхтэй Монгол улсын ууган үйлдвэр Сүү Хувьцаат компани Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр зохион байгуулж, "Оны онцлох аж ахуйн нэгж", салбарын бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “Энтрепренер” шалгаруулалтын “ГРАНПРИ” шагналыг хүртлээ.

Сүү Хувьцаат компанийн хувьд 2018 онд түүхт 60 жилийн ой тохиож байгаагаас гадна амжилт бүтээлээр дүүрэн нөр их ажлын жил байсан бөгөөд нийгэм олон нийт, бэлтгэн нийлүүлэгчид, харилцагчид, хөрөнгийн зах зээл рүү чиглэсэн олон ажлыг авч хэрэгжүүлсэн билээ.

2018 онд Сүү Хувьцаат компани нь үйлдвэрлэлдээ томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж, 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр зах зээлд гарган хэрэглэгчиддээ өргөн барьлаа.

Бэлтгэн нийлүүлэгчдээс 2018 оны 12-р сарын байдлаар нийт 19,1 сая л сүү татан авч, 2500 гаруй малчид фермерүүдийн орлогын эх үүсвэрт жинтэй хувь нэмрээ оруулан ажиллалаа.

Хөрөнгийн зах зээлд хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, 4,47 тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж, 7,05 тэрбум төгрөгийн бондын эргэн төлөлтийг хийлээ.

2018 оны амжилтаа бататгаж, Монголын хүнсчдийн холбооны “АРД ТҮМНИЙ ХҮНС-2019” шагналыг “Миний Монголын Сүү” бүтээгдэхүүнээрээ, МҮХАҮТ, НЗДТГ-ын хамтран зохион байгуулсан “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2018” олон улсын үзэсгэлэн яармагаас “ӨТГӨН СҮҮ” брэнд “ШИЛДЭГ САВ БАГЛАА БООДОЛТОЙ БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр шалгарсан билээ.

Нэгэн жарны турш хамтдаа байж, бидний амжилтын гол үндэс болсон эрхэм хэрэглэгчид, монгол үнээний шимт сүүгээ өглөө бүр бидэнд нийлүүлдэг 2500 гаруй малчид фермерүүд, орон даяар бидний бүтээгдэхүүнийг түгээн борлуулдаг харилцагч дэлгүүрүүд, хамтран ажиллагч байгууллагууд та бүхэндээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

СҮҮ ХУВЬЦААТ КОМПАНИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж