Вьетнамд газрын тос боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Вьетнамд газрын тос боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ

Вьетнамд газрын тос боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ

Япон болон Кувейтийн компаниудын хамтарсан хөрөнгө оруулалттай газрын тос боловсруулах “Нги Сон” үйлдвэр Вьетнамд нээлтээ хийжээ.

“Нги Сон” нь газрын тос боловсруулах Вьетнамын хоёр дахь үйлдвэр болж байгаа бөгөөд ирэх оны арван сараас эхлэн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр өдөрт 200’000 баррель газрын тос үйлдвэрлэх юм. “Нги Сон” үйлдвэрийн өчигдөр /2018.12.23/ болсон нээлтэд 1000 гаруй хүн оролцсоны дотор Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Шуан Фук байв. Тус үйлдвэр нь дотоодын газрын тосны хэрэгцээний 80 хувийг нь дангаараа хангах чадалтай байна.

Японы талын хөрөнгө оруулагч, “Идэмицү Косан” компанийн захирал Суничи Китогийн хэлснээр Вьетнамын иргэд хувийн автомашинтай болох хүсэл сонирхол их байгаагаас сүүлийн жилүүдэд газрын тосны хэрэгцээ эрс өсч байгаа юм. Харин тус үйлдвэр ашиглалтад орсноор Вьетнам улсын эдийн засаг импортын газрын тосны үнийн савлагаанд өртөхгүй, харин ч бензин, шатахууны үнэ буурах нөхцөл бүрдэж байгаа юм.

Вьетнам улсын эдийн засгийн дундаж өсөлт нь зургаан хувь байгаа бөгөөд автомашин, мотоциклтой иргэдийн тоо тасралтгүй өсч байна.

Эх сурвалж: NHK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж